Английн Премьер лигийн Челси баг гадаадад байгаа тамирчдаа ирэх Ням гариг гэхэд Англид ирсэн байхыг хүсчээ. Бразилын Виллиан, Италийн Эмерсон, Америк жигүүр Кристиан Пулисик тэргүүтэй хэд хэдэн тамирчид өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд Премьер лиг түр завсарласны дараа нутаг буцсан байна. Гэвч Премьер лиг ирэх зургадугаар сард эргэн ирэх төлөвлөгөөтэй учир Челси багийн зүгээс тэр үед нь бэлэн байхыг хүсчээ.
Английн Премьер лигийн багууд өнөөдөр/2020.05.01/ онлайнаар хуралдаж дараагийн алхмаа хэлэлцэх гэнэ. Хэрвээ гадаадад байгаа тамирчид нь Англид ирэх юм бол засгийн газрын заавар зөвлөгөөг дагаж 14 хоног тусгаарлагдах ёстой. Одоогийн байдлаар Арсенал, Вест Хэм, Брайтон зэрэг бэлтгэлийн баазуудаа нээж, бэлтгэлээ эхлүүлээд байна. Харин Челси багийн бэлтгэлийн Кобхэм бааз хараахан нээгдээгүй байгаа аж.
Холбоотой мэдээ