Сайд Л.Оюун-Эрдэнэ залсанаа залруулав уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Сайд Л.Оюун-Эрдэнэ залсанаа залруулав уу?

Сайд Л.Оюун-Эрдэнэ залсанаа залруулав уу?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Монголд 400 сая жуулчин хүлээн авдаг болно” гэх зүйл ярьсан нь олныг шуугиулж, нэлээд шүүмжлүүлсэн.

Залсаныгаа залруулахыг оролдов уу гэмээр тайлбарыг өнөөдөр /2020.05.01/ УИХ-аар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр хөндлөө. Тэрбээр “Энэ танхимд сууж байгаа эрхмүүдээс нөхцөл байдлыг мэддэг, газар дээр нь очиж үзсэн, өссөн хүмүүсийн нэг нь би. Хэнтий аймгийн Батширээт бол Монголын эзэнт гүрний туурь гэж хэлж болохуйц газар. Биндэр сум 1206 онд эзэнт гүрэн байгуулагдсан. Онон, Хэрлэн, Балж Монголын нууц товчоонд байдаг гурван голын сав газар. Дадал сум Дэлүүн болдог их эзэн Чингис хааны төрсөн нутаг. Баян-Адарга их хатдын нутаг. Хүмүүс гүүглээр хайгаад үзчихгүй юм.

400 сая жуулчин хүлээн авах нь гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифайтай Д.Оюунхорол сайдын хамтаар бид уулзаж байсан.  Тухайн үед тэр хүн “Монголын эзэнт гүрэн Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байсан. Номхон далайн эргээс Хар тэнгис Дунайн мөрний сав газар, Зүүн өмнөд Ази Умард мөсөн далайн Енисей мөрний сав газар хүртэл Монголын эзэнт гүрний газар нутаг байсан. Алтан ордны улс, Цагаадайн улс, Ил хаант улс, Юань гүрэн Монголын эзэнт гүрний эзэмшилд байсан. Тиймээс энэ түүхийг үзэхийн төлөө дэлхийн аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ирэх соронзон орон үүсэж магадгүй. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй. Байгаль орчноо хамгаалах хэрэгтэй” гэж хэлж байсан.

Гэрч нь тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна” хэмээн залруулав.

Л.ОЮУ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж