Олон нийтийн сүлжээнд өнөөдөр /2020.05.01/ шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч руу хашхичиж, биед нь халдаж буй эмэгтэйн бичлэг цацагдлаа. Уг эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрсөн бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас түүнд Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн уг жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар арга хэмжээ авах аж. Үүнээс гадна цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан хэмээн үзэж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл нээжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ