Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэдийн визийн хугацааг V сарын 31-ний өдрийг хүртэл сунгана

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэдийн визийн хугацааг V сарын 31-ний өдрийг хүртэл сунгана

Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэдийн визийн хугацааг V сарын 31-ний өдрийг хүртэл сунгана

Улсын Онцгой Комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад түр ирэгчээр буюу 90 хүртэл хоног байх хугацаатай “орох” зориулалтын визээр ирээд хорио цээрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаадын иргэдийн визийн байх хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо.

Жич: Өмнө нь визийн сунгалт хийлгэсэн иргэд мөн тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин сунгалт хийлгэх шаардлагатай ажээ.

Монгол Улсад байгаа түр ирэгч гадаадын иргэд Гадаадын иргэн, харьяатын газарт хандана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 утсаар авна уу

Эх сурвалж: ГИХГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж