“Ким Жон Ун нас барсан гэдэгт 99 хувь итгэлтэй байна”

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

“Ким Жон Ун нас барсан гэдэгт 99 хувь итгэлтэй байна”

“Ким Жон Ун нас барсан гэдэгт 99 хувь итгэлтэй байна”

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг нас барсан гэх мэдээлэлд 99 хувь итгэлтэй байна гэж БНСУ-ын парламентын гишүүнээр сонгогдсон Хойд Солонгосын дүрвэгч Жи Сён Хо хэлжээ.

Тэрбээр “Ким Жон Ун нас барсан гэдэгт би 99 хувь итгэлтэй байна. Тэр зүрхний мэс засалд орсныхоо дараа хэр удаан тэссэнийг би мэдэхгүй. Түүнийг нас барсан талаар би өнгөрсөн долоо хоногт мэдсэн. Хойд Солонгос энэ талаар амралтын өдрүүдээр мэдэгдэж магадгүй. Мөн цаашид тус улсыг хэн удирдах нь маш ээдрээтэй асуудал болох болно” хэмээн ярьсан байна. Гэхдээ тэр ямар эх сурвалжаас энэ мэдээллийг авснаа дурдаагүй бөгөөд Ким Жон Уны дүү Ким Ё Жон дараачийн удирдагч байх магадлал өндөр хэмээн мэдэгджээ.

Харин БНСУ-ын эрх баригчдын зүгээс Ким Жон Уны эрүүл мэндийн талаар мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм. Түүнчлэн Хойд Солонгосын талаас удирдагчийнхаа биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч түүний биеийн байдлын талаарх мэдээллийг няцаах мэдэгдлүүдийг хийсээр байгаа.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
11
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж