9GB-ийн дата эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

9GB-ийн дата эрхтэй боллоо

Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх онлайн сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс зохион байгуулан ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн 10-12 дугаар ангийн 4400 сурагчдад хичээл завсардлаас урьдчилан сэргийлэх, шалгалтанд дэмжлэг үзүүлэх шат дараатай арга хэмжээг авч байна.

Тус ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газартай хамтран МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-аас хүүхэд бүрт 11 сарын хугацаанд ашиглах сар бүр 9GB –ийн дата эрхтэй дугаарыг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүйгээр нийт 1700 хүүхдэд олголоо.

Дугаар олголтыг хүүхдүүдийг цуглуулж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулалт хийж тусгайлсан хуваарийн дагуу зохион байгуулсан бөгөөд зарим сургуулийн хүүхдүүд ойролцоох МОБИКОМ-ийн салбар дээр бүртгүүлэх, мөн эцэг, эхчүүдэд нь олгох зэргээр дугаараа хүлээлгэн өглөө.

ЭХ СУРВАЛЖ: СБД

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж