МАН УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардлаа | News.MN

МАН УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардлаа

МАН УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардлаа

МАН УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардлаа

МАН УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно. Сонгуульд оролцох батламжаа өнөөдөр /2020.05.01/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм.

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн  Н.Учрал  “Шинийн наймны  билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа. Өнгөрсөн хугацаанд улс эх орныхоо хамгийн хүнд хэцүү үед МАН ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. 2016 онд  хасах руу орсон, дампуурлын ирмэгт тулсан  эдийн засгийг  манай нам хүлээж авсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байна, валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлснээс гадна нийт 8.1 их наяд төгрөгийн өрийн төлж барагдууллаа. Шударга ёс,  хариуцлагын  хувьсгалыг анх удаа эхлүүлж,  төрийн мэдэлд байсан томоохон компаниудыг улс төрийн бүлэглэлийн гарт авсан байсныг буцааж төрийн мэдэлд авлаа. Тухайлбал, “Эрдэнэт”, “Монголросцветмет”,  “Тавантолгой”, “Багануур“ зэрэг компанийг төрдөө буцааж авах хариуцлагатай шийдвэрийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газар хийж хэрэгжүүлсэн. Өнөөдөр ч дэлхий нийтэд коронавирусийн цар тахал нүүрлэсэн хүнд хүчир цаг үед Засгийн газрын  зоримог, хурдан шуурхай шийдвэрийн үр дүнд  НҮБ-д бүртгэлтэй  улс орнуудаас халдварыг дотооддоо алдаагүй цорын ганц оронд тооцогдож байна. Энэ бол Засгийн газар шуурхай ажилласны төдийгүй ард иргэд сайтар сахин биелүүлсний үр дүн юм. МАН үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч хянуулсан. Мөрийн хөтөлбөрт Засгийг газраас хийж хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрхэн үргэлжлүүлэх, эрчим хүч төдийгүй хүнс, түлш зэргийг дотоодоосоо хангахаас гадна шударга ёсны хувьсгалтай холбоотой ажлуудаа хэрхэн үргэлжлүүлэхтэй холбоотой тодорхой зорилтуудыг тусгасан.

Мөн МАН нийгмийн ардчилсан үзэлтэй намын хувьд хүн төвтэй хөгжлийн бодлого, тэгш боломжийг иргэддээ олгосон дундаж давхаргыг бий болгосон бодлогуудыг зорилтоо болгосон. Тэр дундаа дэлхийн улс орнуудад хийж хэрэгжүүлж үр дүнд хүрсэн сонгодог загвар болох эрүүл мэнд болон нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалыг үндэсний  баялгийн сантай уяж, хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгож, НДШ-ээ төлж буй иргэн бүрт урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болгох боломжийг эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Бидний энэ бодлогыг Үндэсний аудитын  газар  хянаж үзээд хүлээн зөвшөөрснийг тодотгоё. МАН улс төрийн ууган хүчний хувьд 2020 оны ээлжит сонгуульд хариуцлагатай оролцохоо илэрхийлье” гэлээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

С.Ганчимэг 2020-05-01 202.126.89.202

Саарал жагсаалт??? Иргэдийн үндсэн хуульд заасан эрх тэгш, ялгаваргүй байх эрх бүүр амьд байх эрхийг хүртэл зөрчиж олонхиороо түрий барьсан даа та нар. Танай намд хуульч байдаг уу? Энэ учрал Үндсэн хууль, хүний эрхийг мэддэг үү? Их дарвалзсан даа МАН, Хүрэлсүх…

Avatar

Зочин 2020-05-01 103.57.95.126

Тэр саарал жагсаалт өмнөх засгаас эхлэлтэй асар их зээл биздээ, новшнуудын анархист үзлээс үүдэлтэй

Avatar

С.Ганчимэг 2020-05-01 202.126.89.159

Банкуудад буй олон зуун тэрбум АН, МАНын авлигачдын мөнгөнөөс болж саарал жагсаалтанд орсон. Нотлох эх үүсвэрээ авлига гэлтэй биш дээ хаха. Одоо 1 нэр дэвшигч нь 474 саяар нь сонгуульд цацах гэж байгаа.

Avatar

Иргэн 2020-05-01 103.26.194.123

Ман хийж бүтээж бгаа зүйлийг харахгүй бна уу.хотын дарга, зг юм хийж шөнө даа.76 с үлдэх хүмүүс байлгүй яахав,туйлширч харуулж бас болохгүй.а.н.с юу л хүлээж авахдаа, ан өдийд байсан монгол дуусах.. залуу үе дунд үеэс тус бүрээс гурав гурван хүн үлдээлгүй яахав дээ.

Avatar

123456 2020-05-01 49.0.212.62

Сөнөтүгэй, жидүүчин Учрал үхтүгэй

Avatar

Зочин 2020-05-01 103.11.192.34

гол нь хуулийн байгууллагад их өөрчлөлт, цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна даа. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг л цагдаа прокурор шүүхэд гаргах хэрэгтэй

Avatar

Шар өвгөн 2020-05-01 103.57.93.98

ЭНэ жил ард бид нар ЖДҮчин МАН л биш бол сонголтоо хийнэ Хүрэлсүх та нар ухаантай бол өнжсөн нь дээр биздээ

Avatar

Зочин 2020-05-01 66.181.178.66

МАН-ыг Түмний төлөө улс эх орны төлөө үнэхээр санаа тавьдаг гэж ард түмний ихэнх нь дэмжсээр ирсэн энэ итгэл одоо ч хэвээр харин АН-ын хувьд хувийн ашиг хонжоо шунал нь хэтэрч улсын санхүү эдийн засгийг сулруулж үлэмж өрөнд оруулчаад дараагийн засагтаа өгдгийг мэднэ Бусад намуудын хувь 2 намын зодоон дундаас тоглолт хийж суудал олох сонирхолтой хувийн хонжоо эрсэн боссуудын төлөвшөөгүй гоё юм ярисан намууд гэдэг нь ч үнэн б**х аа

Avatar

Зочин 2020-05-01 43.228.131.110

Энэ МАНгару ЖДҮЧИН Учрал бол зүгээр цаашаа байгаарай энэ удаагын сонгуульд.

Avatar

Зочин 2020-05-01 192.82.72.163

Бурхан минь биднийг энэ МАНгаруудаас салгаж өгөөч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж