"Эх сурвалж болзоонд урьж, бэлгийн дарамт үзүүлж байна" | News.MN

"Эх сурвалж болзоонд урьж, бэлгийн дарамт үзүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

"Эх сурвалж болзоонд урьж, бэлгийн дарамт үзүүлж байна"

"Эх сурвалж болзоонд урьж, бэлгийн дарамт үзүүлж байна"

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд буюу Ням гаригт тохионо. Энэ өдрийг “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” уриа дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбоотойгоор "Глоб Интернэшнл төв" өнөөдөр /2020.05.01/ мэдээлэл хийлээ.

"Глоб Интернэшнл төв"-ийн тэргүүн Х.Наранжаргал: Энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хоёр онцлогтой болж байна. Нэгд, covid-19 цар тахалтай холбоотой, хоёрт, УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сард болно. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бид "Айдас үгүй, Зусар үгүй сэтгүүл зүй" уриа дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Айдас үгүй сэтгүүл зүй гэдэг сэтгүүлчдийн аюулгүй байдал орно. Энэ хүрээнд хийгдсэн судалгаанаас дурдвал:

Эмэгтэй сэтгүүлч, сэтгүүл зүйн жендерийн асуудал бол манай улсын сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудал болж байна. Тодруулбал, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редакцын бусад гишүүдийг айлгаж, дарамтлах, ажлын хэргийн шалтгаанаар утсаар тагнаж, чагнах, гэр бүлийн гишүүдийг нь айлгаж, дарамтлах асуудал эмэгтэй сэтгүүлчдэд илүү тохиолддог гэсэн судалгаа байна.

Харин эрэгтэй сэтгүүлчдийн хувьд хүчний байгууллага эсвэл өөр эрх мэдэлтэй, өөрөөс нь хүч илүү хүмүүсээр айлгаж, дарамтлах асуудал байдаг аж.

Эмэгтэй сэтгүүлчдийн хувьд таван сэтгүүлч тутмын нэг нь өөрийнх нь эх сурвалж оройн цагаар хоолонд урих, хувийн чат үлдээх, утсаар ярих, болзоонд урих, бэлгийн дарамт учруулах үйлдэл гаргаж байсан нь судалгаагаар тогтоогдсон. Ийм дарамтад сэтгүүлч дунджаар дөрвөн удаа орсон нь өөрөө түгшүүртэй мэдээлэл болж байна.

Мөн таван сэтгүүлч тутмын нэгийг түлхэх, цохих зэргээр хөнгөн болон хүнд хэлбэрээр гэмтэл учруулж байсан. Нэг сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад дунджаар гурван удаа ийм байдалд орж байсан байна.

Бие эрхтэнд нь халдах, ажлын байрны бэлгийн дарамт 25 хүртэлх насны залуу сэтгүүлчид илүүтэй тохиолдсон байна. Харин бие эрхтэнд нь ямар нэг байдлаар халдсан тохиолдол эмэгтэй сэтгүүлчдэд эрчүүдээс хоёр дахин илүү  дөрвөн удаагийн давтамжтай тохиолдсон байна.

Энэхүү суурь судалгаанд үндэслэн бид эмэгтэй сэтгүүлчдийн дунд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна. Ажил үүргээ гүйцэтгээд явж буй ямар нэгэн шийдвэр гаргах түвшний бус сэтгүүлчдийн дийлэнх нь эмэгтэй сэтгүүлчид байна.

ЗУСАР ҮГҮЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮҮРЭГ БОЛ ШУДАРГА, ЧӨЛӨӨТ СОНГУУЛИЙН ЧУХАЛ НӨХЦӨЛ ЮМ

Зусар үгүй сэтгүүл зүйн хувьд Монгол Улсад байдал хүнд болж байна. Хэвлэл мэдээллийн жижиг зах зээл дээр багталцаж ядсан олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд нь улстөрчид, улс төрд ойр бизнесийн бүлэглэлүүд байдаг. Хэвлэл мэдээлэл иргэнд биш мөнгөнд үйлчилж эхлэхээрээ шударга сэтгүүлч, сэтгүүл зүй үгүй болно. Энэ сорилтыг даван туулахад иргэдийн оролцоо, шаардлага маш чухал.

Зусар үгүй сэтгүүл зүйн үүрэг бол шударга, чөлөөт сонгуулийн чухал нөхцөл юм. Сонгууль бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үнэн дүр төрхийг илэрхийлдэг. Мөн сонгууль нь тухайн улсын улс төрийн соёл, улстөрчдийн ёс зүйн шалгуур гэж хэлж болно. Гэтэл улстөрчид сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэлд хяналт тогтоох, эсвэл нийгмийн хэвлэл мэдээлэл зэрэг өөр сувгийн ашиглах зэргийг эрмэлзэж эхэлсэн нь мэргэжлийн сэтгүүл зүйн үр нөлөөг бууруулахад нөлөөлж байна.

Сонгуулийн үеэр үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, түрэмгийллийг өөгшүүлсэн агуулга, хуурамч, хуудуутай, дэгс мэдээлэл бол нийгмийн хэвлэл мэдээллээр дүүрэн болдог. Харамсалтай нь, энэ бол улстөрчдийн захиалга, санаачилга байдаг. Мэргэжлийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага ийм туйлшрал, төөрөгдүүлэлт, өдөөн хатгалтыг дэвэргэх бус харин засч залруулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Сонгуулийн үеэр сэтгүүлчид өөрсдөө сонгогч гэдгээ бүү мартаасай. Тэд улс орон, үр хүүхдийнхээ төлөө онцгой үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүс. Иймээс мэргэжлийн ёс зүйн зарчмаа баримтлан ухамсартай хариуцлагатай ажиллаарай.

Цар тахалтай холбоотойгоор онц байдлыг арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах, түүнээс зайлсхийх, Засгийг газрын төлөөлөгчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийн мэдээллээр хангахдаа сэтгүүлчдийн шүүмжлэх эрхийг зөрчихгүй байхыг анхааруулсан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-05-01 66.181.161.84

Хэдэн сэтгүүлч байнаа сэтгүүл зүйгээр тоглодог хариуцлагатай баймаар байна

Avatar

Зочин 2020-05-01 103.229.122.192

Хохино байхгүй юу. Хүний муу үзэх дуртай сэтгүүлч нар мэдээлэгч болсон бууны нохойнууддаа тэгүүлж байвал таарна. Ёстой инээд хүрчлээ.

Avatar

sfghs 2020-05-01 202.179.27.43

Бэлгийн дарамт үзүүлнэ гэхээр сонин санагдаад инээд хүрээд бдийн. Мурат бол яг үзүүлсэн гэсэн

Avatar

Төмөр 2020-05-01 150.129.141.23

Сэтгүүлзүй бол 4 дэх засаглал үнэхээр мөн шүү. Сэтгүүлчдэдээ амжилт хүсэж байна.Энэ эгч шигээ сайхан байхаасаа эхлээд саарал үстэй болтолоо ажилдаа үнэнч байгаарай. Наана нь талийж болохгүй шүү

Avatar

Эзний ноход 2020-05-01 192.82.67.252

Сэтгүүлч гэдэг чинь угаасаа бууны нохой гэсэн үг. Угаадас өгдөг эзэн нь найтаахад л хэнийг ч урахад бэлэн зуудаг нохой юм.

Avatar

66hhh 2020-05-01 192.82.66.152

Uggguhbb

Avatar

Зочин 2020-05-01 66.181.186.38

Дарга нь хүртэл дарамтлана.Эмэгтэй хүн гэхээр л үгний мууг сонсож үг дуугүй захирагдах ёс байхгүй л баймаар заримдаа бүр гомдмоор 🙁

Avatar

ЧД иргэн 2020-05-01 202.179.25.155

Энэ өдрийн уриаг “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” гэж орчуулсан нь үндсэн утгаасаа буруу, ташаа болжээ. Англиар бол '"Journalism without Fear and Favor" гэсэн байна. Зөв орчуулбол "Айдас үгүй, давуу эрхгүй сэтгэл зүй" гэх. Ггол санаа нь бол нэг хэсэг сэтгүүлчид айдас хүүдэстэй ажиллаж байхад, нөгөө хэсэг нь давуу эрх эдлээд, хэсэг бүлэг хүмүүсийн хамгаалалтанд орж, явцуу эрх ашгийг хамгаалж буй гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн шудрага бус байдлын тухай. Энэ авгай учрыг нь ойлгоогүй

Avatar

Зочин 2020-05-01 202.55.188.94

чи л дутуу ойлгожээ зусардаж байж дэмжлэг/support давуу эрх олж авахыг хэлж байгаа юм

Avatar

Зочин 2020-05-01 202.9.40.162

Zusardana gedeg ni erh medeltnuuded tal zasna gesen ug, without favour gej hen negend tal zasdaggui gesen ug, ooroor helbel zusar ugui

Avatar

dn 2020-05-01 122.201.22.196

Er n setguulch hun ali 1 nam . ali 1 erh darhtan .ali 1 bayn hund tal zasch hazaihguigeer shudraga unenii tuluu 2gui setgeleer ajillah yostoi! Gevch suuliin jiluuded uneheer yos zuigui shudaraga bus setguulchid olon olnoor turun garch bgaa n setgel uvtguh ymdaa . Naranjargal unen yrijee.

Avatar

зочин 2020-05-01 103.9.88.162

Энэ эгч зусарч сэтгүүлчдийг эр эмээр нь яг хэлсэн байна шүү

Avatar

Зочин 2020-05-01 103.229.122.91

БУСДЫН ӨМНӨӨС БУСАДРУУ БОРГОХЫГ СЭТГҮҮЛЧ ГЭНЭ ЭЭ .

Avatar

Гоё сэтгүүлч эгч байсан 2020-05-01 64.119.26.26

Хүүхэд байхад энэ эгч сэтгүүч гээд зурагтаар ярьдаг мундаг гоё эгч байж билээ.

Avatar

Зочин 2020-05-01 203.91.115.51

Тарвагадоржийн энэ сайт гэх мэт зусардсан сэтгүүлч нэртэй өмхий хүүрнүүд байнаа

Avatar

Элдэв Очир 2020-05-01 119.40.103.3

Сэтгүүлчид өөрсдөө мөнгөгтэй хүнд юм уу, эрх бартьж буй намд үйлчлээд байна шүү дээ. Эхлээд Та нар засар

Avatar

Зочин 2020-05-01 103.80.210.183

байдал удахгүй өөрчлөгдөнө. эхлээд хэдэн малуудыг цаазлах ёстой юмсан

Avatar

Зочин 2020-05-01 192.82.67.57

Мал дээр заазлах гэдэг үг бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж