УБТЗ насжилт өндөр вагонуудаар даац хэтэрсэн их ачааг зөөж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

УБТЗ насжилт өндөр вагонуудаар даац хэтэрсэн их ачааг зөөж байна

УБТЗ насжилт өндөр вагонуудаар даац хэтэрсэн их ачааг зөөж байна

Монгол Улсын ачаа эргэлтийн 70 орчим хувийг дангаараа эзэлдэг УБТЗ-ын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж ачааллаа даахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Замын тээх нэвтрүүлэх хүчин чадал 25 сая.тн гэтэл 2019 онд 28.2 сая.тн ачаа тээсэн. Энэ нь нийт захиалгынхаа дөнгөж  70 хувийг л биелүүлжээ. Цаана нь үлдэж буй 30 хувиас хамгийн багадаа 80 орчим тэрбум төгрөгийн тээврийн орлого олох боломж байсан ч зүтгүүр, вагоны хүрэлцээ дутмагаас шалтгаалж 30 сая тонн ачаа тээвэрлэх боломжоо алдсан гэсэн үг.

Энэ онд гэхэд коронавирусийн  цар тахлаас үүдэн өнгөрсөн нэг, хоёрдугаар саруудад дамжин өнгөрөх тээврийн хэмжээ буурсан боловч гуравдугаар сараас тээвэр сэргэж, энэ оны 1-р улиралд 7.1 сая.тн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг албаныхан тодотголоо.

УБТЗ-ын тээврийн хүчин чадал хэр өндөр байна түүнээс хамаарч тус нийгэмлэгийн харьяа олон  улсын тээвэр зуучлалын төв бага зардлаар, хурдан шуурхай хэрэглэгчид хүргэх үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах  юм. Тус төв тээвэр зуучлал, гаалийн, авто тээврийн, агуулах талбайн, даатгалын гэсэн үндсэн дөрвөн төрөлд үйлчилгээ үзүүлдэг.

Санхүүгийн боломж, нөөцгүйгээс өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангах техникийн шинэчлэл УБТЗ-д  хийгдэж чадахгүй ирсэн нь  олон улсын тээвэр зуучлалын төвийн үйл ажиллагаанд ч хүндрэл дагуулж буй. Хэдий тийм ч тус төв хагас цэргийн зохион байгуулалттай, хариуцлагатай, туршлагатай, хөдөлмөрийн сахилга бат хэвшсэн хамт олон тулдаа л  даац хэтэрсэн их ачаагаа хэл амгүй зөөж тээвэрлэж олон жилийн туршид өөрсдийгөө болгож амьдарч байна.

Хэрэв УБТЗ-ын бааз суурь, техникийн шинэчлэлтүүдийг сайжируулчихвал төмөр замын  ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж өрсөлдөх чадвар нь тэр хэрээр  өсөх юм. Одоо бол УБТЗ  байгаа хүчин чадлаасаа давсан их ачааллыг нуруун дээрээ үүрч явна. Ганц ашигтай ажилладаг транзит тээврийн орлогоороо бусад тээврийн алдагдлаа хааж, хуримтлалгүй явж ирсэн нь өнөөдөр төмөр замын харьяа байгууллагууд нь ч зах зээлийн зарчмаараа явж чадахгүй байгаа юм.

Энэ асуудлыг УБТЗ-ын олон улсын тээвэр зуучлалын төвийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Тээвэр зуучлал гэдэг бол тээврийг оновчтой маршрутаар, бага зардлаар, хурдан шуурхай хэрэглэгчид хүргэх үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах цогц шийдэл. Өөрөөр хэлбэл, барилгын архитехторч гэдэг шиг “Тээвэр зохион байгуулалт”-ын архитехторч юм. Энэ салбараа хөгжүүлэх  зайлшгүй шаардлагатай юм. Яагаад гэвэл манай улс түүхий эдийн орон учраас төмөр замын хөгжил маш сайн байх ёстой. Гэтэл нийт тээврийн 80 орчим хувийг эзэлдэг дотоодын тээврийн тариф нь алдагдалтай транзит тээврийн орлогоор алдагдлаа нөхөж нийгмийн бүх салбараа авч явдаг, вагон, зүтгүүрийн парк хуучирсан, насжилт өндөртэй, замын бүтэц нь муудсан, тусгай зориулалтын хөдлөх бүрэлдэхүүн болон чингэлгийн парк огт байхгүй гэх мэт олон хүндрэлүүд байна. Өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг оновчтой зохион байгуулахын тулд Эрээн-Замын-Үүдийн хилийн боомт ачааллаа дийлэхгүй байгаа тул галт тэрэг солилцоог саадгүй хийх шинээр хилийн гарцууд нээх шаардлагатай байгаа" гэв.

Сануулахад, УБТЗ-ын  Олон улсын тээвэр зуучлалын төв нь 1993 онд байгуулагдсан тээвэр логистикийн иж бүрэн цогц үйлчилгээг нийгэмд хүргэдэг логистикийн салбарын тэргүүлэгч анхдагч байгууллага юм. Тус төв нь 2017 онд 150 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлж Их Британы олон улсын стандартын байгууллагын  сертификатаар баталгаажуулсан. Жил бүр явагддаг Их Британы стандартын В81 байгууллагын аудитын шалгалтад амжилттай тэнцэж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсаар байгаа ч нөгөө талд төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадал сул тал нь болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж