Ардчилсан нам МҮХАҮТ-тай хамтарч ажлын байрыг хамгаална

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам МҮХАҮТ-тай хамтарч ажлын байрыг хамгаална

Ардчилсан нам МҮХАҮТ-тай хамтарч ажлын байрыг хамгаална

Өнөөдрийн байдлаар 50 орчим мянган хүн ажлын байргүй болсон тухай Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ мэдээллээд байна. Тиймээс “Ажлын байраа хамгаалъя” цахим жагсаалыг МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулсан юм. Мөн эдийн засгаа аварч, ажлын байрыг хамгаалах чиглэлээр Ардчилсан намтай хамтарч ажиллах хүсэлтээ өнөөдөр намын удирдлагуудад гардуулан өглөө. Ингэснээр эдийн засгийг идэвхижүүлэх чиглэлээр Ардчилсан нам, МҮХАҮТ-тай хамтарч ажиллахаар болж байна.

Ардчилсан намын зүгээс цар тахлын хүнд үед эдийн засгийг идэвхижүүлэх онцгой бодлого явуулахгүй байгаа эрх баригчдад шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ үед МҮХАҮТ-тай эдийн засгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь цагаа олсон ажил болохыг АН-ын удирдлагууд онцоллоо. Хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийг идэвхижүүлж, ажлын байрыг хамгаалах чиглэлийг гол болгон ажиллах бөгөөд АН-ын мөрийн хөтөлбөртөө тусгаад буй өрхийн хөгжлийг дэмжих өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд хамтарч ажиллах юм. Өсөлтийн бодлого Монгол өрх бүрт мэдрэгдэх ёстойг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү энэ үеэр онцолж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж