Хөл хориотой Энэтхэгт мянга мянган фламинго чуулж байна | News.MN

Хөл хориотой Энэтхэгт мянга мянган фламинго чуулж байна

Хөл хориотой Энэтхэгт мянга мянган фламинго чуулж байна

Хөл хориотой Энэтхэгт мянга мянган фламинго чуулж байна

Коронавирусийн цар тахлын тархалтыг зогсоохын тулд олон улс хөл хорио тогтоож, иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг уриалсны нэг нь 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс билээ.

Харин сүүлийн үед Энэтхэгийн хамгийн том хот Мумбайд нүүдлийн шувууд ирэх хугацаа болж, урьд өмнө нь үзэгдээгүй хамгийн олон фламинго шувууд цугларсан байна.

Шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэнээс харвал фламинго шувууд тус хотод 1980-аад оноос хойш жил бүр хоол хүнс хайх, үржилд орох зорилгоор нүүдэллэн ирдэг ажээ. Гэтэл энэ жил урьд өмнө нь хэзээ ч ирж байгаагүй олон шувуу нүүдэллэн ирсэн гэнэ.

Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ жил нүүдэллэн ирсэн фламинго шувуудын тоо ойролцоогоор 150 мянга буюу өнгөрсөн жилийнхээс 25 хувиар илүү байна.

“Ийнхүү нүүдлийн шувуудын тоо толгой асар ихээр нэмэгдсэний нэг шалтгаан бол хоёр жилийн өмнөх амжилттай үржлийн дүнд гарсан олон ангаахай энэ жил нас биед хүрэн үржилд орохоор ирж байгаа явдал юм. Түүнээс гадна хөл хорионы дэглэм тогтоосон нь шувуудыг айх айдасгүй, амар тайван хооллох, үржихэд таатай орчин бүрдүүлжээ. Мөн шувуудын нутагладаг дорно зүгийн нутгууд хотжиж, байгаль нь сүйдэж буй нь Мумбайн жижигхэн талбайд ийм олон шувууд цуглах нэг шалтгаан болж байна” хэмээн Үндэсний түүхийн нийгэмлэгийн захирал Дийпак Апте тайлбарлажээ.

Хотын иргэд гэрээсээ гаралгүй байцгааж, оройдоо тагтан дээрээ гарж зогсон үзэсгэлэнт шувуудыг харж нүдээ баясган зургийг нь дарах “шинэ ажилтай” болсон байна.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-01 202.126.89.213

Тэгээд усан тэнэг хэдэн орк үлдэх үү хаха эхлээд тэнэгүүд нь үхдэг вирус гэхгүй өдөр бүр чадарч байж

Avatar

Зочин 2020-05-01 103.80.210.183

хүний тоо ихдээд байгаа дэлхийн тэнгэр багасгах арга хэмжээ авч байна даа. дээдсүүд гэдэг баячуудыг эхлээд аваад байгаасай

Avatar

Чамаас эхлэнэ 2020-05-01 202.126.89.219

Залхуу, тэнэг, хэрүүлч, гомдлохоос өөр ажилгүй ядуусыг эхлээд авчихвал яасийн?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж