Б.Найдалаа: Бид эх орны эрх ашгийг бодож нэгдэн, сонгуульд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Б.Найдалаа: Бид эх орны эрх ашгийг бодож нэгдэн, сонгуульд оролцож байна

Б.Найдалаа: Бид эх орны эрх ашгийг бодож нэгдэн, сонгуульд оролцож байна

УИХ-ын сонгуульд оролцох батламжаа “Зөв хүн электорат” эвсэл өнөөдөр /2020.05.01/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс гардаж авлаа.

Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам нэгдэн, “Зөв хүн электорат”  эвсэл  болж энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх болж байгаа юм.

Батламжаа гардах үеэрээ ХҮН-ын дарга,  “Зөв хүн электорат” эвслийн тэргүүн Б.Найдалаа  “ХҮН анх гарч ирэхдээ л намчирхал, талцлыг үгүйсгэж үндэсний эрх ашиг болон улсын хөгжлийн бодлогын асуудлаар улс төрийн намууд хамтран ажиллах ёстой гэсэн үзсэн. Энэ бол намаас дээгүүр харж, эх орныхоо эрх ашиг дээр нэгдэх тухай үзэл баримтлал юм. Эвсэл байгуулах үндсэн сэдэл бол энэ. Эвсэл байгуулах нь нэгэн зорилго, нэг төлөвлөгөө хөтөлбөрт нэгдэж нэгэн биет болно гэсэн үг. Тиймээс бид маш хариуцлагатай хандаж, нэлээд судалж байж шийдвэр гаргасан. Эвсээд байгаа МСДН болон ЗЁН нь ХҮН намтай ижил зүүн төвийн үзэл баримтлал, хүний хөгжлийг дээдэлсэн бодлоготой. Мөн эвслийн гэрээний үүргээ биелүүлж, гишүүд, сонгогчдын өмнө ёс суртахуун, зарчимтай, хариуцлагатай байж чадна гэсэн итгэл үнэмшил, харилцан итгэлцэл бүрэлдсэн учраас энэ гурван нам эвсэл байгуулсан.

Өнөөдрийн улс төрийн завхралд Монгол хүн бүр дор дороо санаа зовж, сэтгэл дундуур байна. Үүний нэгэн илэрхийлэл бол электорат хөдөлгөөн байгуулагдсан явдал. Нийгэмд байр суурьтай, нэр төртэй ахмадууд, сэхээтнүүд нэгдэн улс төрийн нам үл харгалзан ЗӨВ ХҮМҮҮС-ийг дэмжих болж байгаа нь нийт монголчуудад, ялангуяа залууст урам зориг өгч байгаа. Электорат хөдөлгөөн заавал аль нэг намыг биш нийгмийн хүсээд байгаа зөв хүмүүсийг л дэмжинэ гэж байгаа. Тиймээс Электорат хөдөлгөөний гишүүд биднийг, манай эвслийг дэмжихээр болсон юм.

“Зөв хүн электорат"  эвсэл хамгийн бат бэх эвсэл гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл бид албан тушаалд хүрэхийн тулд нийлээгүй. Өөрөөр хэлбэл, ойрын ашиг хонжоо харж хэнтэй ч хамаагүй яаран нэгдээгүй, харин үзэл баримтлал, нэгдэн ажиллах зарчим дээрээ нэгдсэн. Хүн л байгаа бол санал зөрөлдөөн хаана ч, хэзээ ч гардаг зүйл. Харин алсын зорилго, зарчим дээрээ нэгдэж, тохирсон үнэт зүйл, байгуулсан гэрээндээ тууштай байгаа нөхцөлд энэ бол асуудал биш, том зөрчил үүсдэггүй, үүсэхгүй” гэлээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж