Соёмботой ууланд дахин түймэр гарч, цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Соёмботой ууланд дахин түймэр гарч, цурманд оруулжээ

Соёмботой ууланд дахин түймэр гарч, цурманд оруулжээ

Соёмботой уулын зүүн талд өнөөдөр /2020.05.01/ дахин гал гарчээ. Түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын албаны 37, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дөрөв, ойн хээрийн эргүүлийн дөрвөн ажилтан нийт 60 гаруй хүн ажиллаж, 13.18 цагт цурманд оруулсан байна. Түймэр нь нийт 1.5 га талбайг хамарсан бөгөөд галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд гал гарахад Онцгой байдлын албаныхан ажиллаж, бүрэн унтраасан юм. Уг түймэрт нийт арван  га талбай өртөж шатсан. Мөн дөрөвдүгээр сарын 26-нд Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  арваннэгдүгээр хороо Зайсангийн аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна  гэсэн дуудлага 11.00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт /НОБГ/  ирж, Гал түймэр унтраах аврах ангиуд ажиллаж, унтраасан.

Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж