Дэлхийн агаарын хөлөг үйлдвэрлэгч хамгийн том компани “The Boeing” коронавируст цар тахлаас үүдсэн хямралын улмаас 16 мянган ажилтнаа цомхотгох болсноо зарлажээ. Энэ нь тус компанийн нийт ажилчдын 10 хувь гэсэн үг юм.
Цомхотголд орох ажилчдын ихэнх нь арилжааны буюу зорчигч тээврийн онгоцны үйлдвэрийн ажилчид байх ба тус нэгжийн нийт ажилчдын 15 хувь нь ажлын байраа алдах ажээ.
"The Boeing" компанийн гүйцэтгэх захирал Дэйв Кальхоны мэдэгдсэнээр тус компани мөн 70 мянган ажилчдадаа сайн дураараа ажлаасаа халагдаад ажилгүйдлийн тэтгэмж авахыг санал болгоод байгаа гэнэ.
Тус компани цар тахал болон “Boeing 777 max” загварын онгоцнууд хэд хэд дараалан осолдсоноос үүдэн улс орнууд захиалгаа цуцалснаас болж 1,7 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ