УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сануулах заалтыг Зөрчлийн  хуульд тусгах хуулийг өргөн барилаа | News.MN

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сануулах заалтыг Зөрчлийн  хуульд тусгах хуулийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сануулах заалтыг Зөрчлийн  хуульд тусгах хуулийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сануулах заалтыг Зөрчлийн  хуульд тусгах хуулийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад, өнөөдөр /2020.05.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг төсөлд хууль тогтоолын стандарт, хэрэгжилтийг хангуулах, төрийн хяналт шалгалт хийдэг байгууллагууд эхлээд зөвлөн тусалдаг. Алдааг нь анхааруулдаг, алдаагаа засаагүйд нь арга хэмжээ авдаг байхаар хуулийн төслийг өргөн боловсруулсан гэдгийг хууль санаачлагч тодотголоо. Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын хуулиар зөвлөмж, шаардлага хүргүүлэх замаар иргэн аж ахуйн нэгжид алдаагаа засах боломжийг олгох юм байна. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоо, бүтцийг хөндөөгүй бөгөөд улам бэхжүүлжээ.

Түүнчлэн энэ хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль гээд 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа аж. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрсөн хугацаанд 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийг шүүмжилж ирсэн гишүүдийн нэг. Тэрбээр тус хуулийг анх санаачилсан гишүүдийг хуулиа эргэж харж,  “Эхлээд сануул, дараа нь торго” гэсэн зарчмыг тусгах шаардлагатай гэдгийг хэдэнтээ сануулж байсан юм.

Харамсалтай нь, тус хуулийг батлуулсан гишүүд Зөрчийн хуулиа эргэж хараагүй  тул Ж.Ганбаатар гишүүн энэ удаад Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Зөрчлийн тухай хуульд “Эхлээд сануул, дараа нь торго” гэдэг зарчмыг тусгахаар болжээ.

Тэрбээр энэ тухайгаа  Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд аж ахуйн нэгжүүдийг  туйлдуулж байгаа нь амьдралд батлагдлаа. Жижиг зөрчил, алдаа дутагдалд Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулдаг явдал хавтгай байна. Алдаа гаргасан л бол шийтгэхээр зохицуулсан нь төрийн хяналт шалгалтыг хүчгүй, үр дүнгүй, зөвхөн зөрчил илрүүлэхийн тулд урьдчилан гүйцэтгэх ажиллагааны үе шат байдлаар хэрэгжих ажиллагаа болж хувирахад хүргэсэн байна.

Иймд Зөрчлийн тухай хуульд заасан 26 зөрчил, 4 төрлийн тодорхой үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцохгүй байхаар хуулиас хасаж, гэмт хэрэгтэй давхардсан байдлыг арилгах зорилгоор 4 төрлийн зөрчлийн томьёоллыг өөрчлөн найрууллаа. Зөрчлийн тухай хуульд 1200 орчим зөрчлийн хэлбэрт анхааруулж сануулахгүйгээр шууд торгох арга хэмжээ авдаг. Иргэнийг 10 мянгаас  5 сая хүртэл төгрөгөөр,  хуулийн этгээдийг 100 мянгаас 50 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан 590 зөрчлийг анх удаа үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг шийтгэлээс нэг удаа чөлөөлөх зохицуулалтыг нэмж тусгана” гэв.

Харин иргэн, нийгэм, байгаль орчинд хор хохирол ихтэй бусад зөрчлүүдэд сануулах арга хэмжээг авахгүй буюу торгуулиас чөлөөлөхгүй аж. Жишээ нь, тайлангаа хугацаа хоцроосон аж ахуйн нэгж нь торгох шийтгэлээс чөлөөлөгдөх боловч тайлангаа тогтоосон хугацаанд нөхөн гаргаж, хүргүүлэх үүрэгтэй. Харин үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцогдоно гэдгийг хууль санаачлагч онцоллоо.

Сануулах арга хэмжээг авдаг болсноор иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болж ажлын байр хадгалдана гэж үзээд уг хуулийг боловсруулжээ.

Тухайлбал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гэхэд эхний ээлжид сануулах уу гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр "Гэхдээ бүх зөрчилд биш тодорхой зөрчлүүдэд хамаарна. Жишээлбэл, Дарханы замд явж байхад таны авто машины номер халтартсан бол замын цагдаа шууд торгохгүй. Эхлээд номероо цэвэрлэхийг сануулна. Одоо аж ахуйн нэгжүүд тайлангаа хоцроосон бол шууд торгож байгаа. Харин энэ өргөн баригдаж байгаа хуулийн төслөөр аж ахуйн нэгжүүд эхний удаад тайлангаа хоцроох юм бол сануулж, дараагийн удаа хоцроовол торгоно шүү гэсэн сануулгыг өгнө гэсэн үг" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-01 202.131.245.6

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ С.Эрдэнэтэй үзэлцэх хүн гэсэн дээ… Эрүүгийн элиментийг дарж авах хэрэгтэй… С.Эрдэнийн вант улс биш Ж.Ганбаатарын вант улс болох болтугай…… АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

тт 2020-05-01 66.181.168.8

дахиж сонгох хэрэгтэй хүн дээ

Avatar

Irgen 2020-05-01 202.131.235.190

Huuliin zaaltiig medelgui zorchih zuil amidrald ih bdag. Sanuulah ni ZOV.

Avatar

Зочин 2020-05-01 46.65.158.229

хуулийг сонсоод,уншаад л тэртээ тэргүй сануулга авчиж байгаа юм биш үү? буруу юм үйлдчээд торгуулах болгондоо сануулга авах гээд байх юм бол юу болох вэ .торгууль чамайг дараагийн зөрчлөөс чинь сэргийлэх сануулга шүү дэ! дэндтэлээ торгуулаад байгаа бол сануулга – торгууль чинь багадаад байгаа юм байлгүй дэ

Avatar

Зочин 2020-05-01 49.0.170.94

Нямбаатар гээд муу новшийн гарын хийсэн хууль. Бүгдийг торгоно гэдэг хууль. Засаж байгаа нь яамай даа. Нямбаатарыг дахиж сонгож болохгүйн байна шүү

Avatar

Зочин 2020-05-01 182.160.33.221

Сануулна гэж байж болохгүй ээ

Avatar

иргэн 2020-05-01 203.91.115.42

ЗАМЫН ЦАГДАА ЭНЭ ХЭЦҮҮ КОРОНООГИЙН ҮЕД МӨН САНУУЛДАГ БАЙМААР БАЙНА Ш ДЭЭ.ТОРГУУДЬ А РАЙ ДЭНДЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-05-01 202.21.118.6

Maniaraa l bainga oroldoh yum daa. uursdiiguu haldshgui geed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж