Цэргийн жинхэнэ албанаас халагдсан залуусаа хүлээж авлаа | News.MN

Цэргийн жинхэнэ албанаас халагдсан залуусаа хүлээж авлаа

Цэргийн жинхэнэ албанаас халагдсан залуусаа хүлээж авлаа

Цэргийн жинхэнэ албанаас халагдсан залуусаа хүлээж авлаа

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар өнгөрсөн оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан, хугацаат албаа хаасан залуусаа хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Коронавируст халдвараас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн шаардлагад нийцүүлэн халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөн халагдсан цэргүүдийн халууныг хэмжиж, гарыг ариутгаж, амны хаалт олгож, эрүүл мэндийн зөвлөмж өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Бямбасүрэн нар оролцож албаа нэр төртэй хааж ирсэнд нь баяр хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүслээ.

Өмнө нь халагдсан цэргүүдийг ажлын байранд зуучлах, сургалтанд хамруулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд биечлэн хүргэдэг байсан бол энэ удаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх чиглэлээр сурталчилгааны материал, гарын авлага, мэдээллийг өглөө.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж