БНСУ: Эдгэрсэн хүмүүсээс дахин илэрч буй коронавирус бол идэвхгүй вирус

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

БНСУ: Эдгэрсэн хүмүүсээс дахин илэрч буй коронавирус бол идэвхгүй вирус

БНСУ: Эдгэрсэн хүмүүсээс дахин илэрч буй коронавирус бол идэвхгүй вирус

Эрдэмтдийн үзэж буйгаар БНСУ-д эдгэрсэн хүмүүсээс дахин шинэ коронавирус илэрч байгаа нь вирус дахин идэвхжсэн, эсвэл тэд дахин халдвар авсан гэсэн үг биш гэнэ.

БНСУ-д эдгээд эмнэлгээс гарсан хүмүүсээс дахин коронавирус илэрч байна гэсэн мэдээ дөрөвдүгээр сарын эхээр тарж, Covid-19 өвчин эдгэрсэн ч дахин сэдэрдэг, эсвэл эдгэрсэн хүн дахин халдвар авдаг байж болзошгүй гэх сэжиг төрүүлсэн билээ. БНСУ-д ийм тохиолдол нийт 263 бүртгэгдсэн байна.

Харин өчигдөр/2020.04.30/ БНСУ-ын эрдэмтэд шинжилгээний хариу дахин эерэг гарч байгаа нь шинжилгээний явцын буруу ажиллагаатай холбоотой хэмээн мэдээлжээ. Тэдний үзэж буйгаар шинжилгээгээр идэвхгүй вирус биед байсаар байгаа эсэх нь л мэдэгдэж байгаа гэнэ. Тиймээс шинжилгээний хариу дахин эерэг гарч байгаа нь тухайн хүн дахин халдвар авсан, эсвэл өвчин сэдэрсэн гэсэн үг биш хэмээн эрдэмтэд тайлбарлажээ.

Эмзүйн ухааны профессөр, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн халдварт өвчний тасгийн дарга У Мён Доны баг энэ асуудал дээр анхаарлаа хандуулан судалж байгаа гэнэ. Тэрбээр “Шинжилгээ эдгэрсэн хүний биед байгаа үхсэн вирусийн РНХ-ийг илрүүлж байна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж