Дэлхийн шилдэг дасгалжуулагч Сэр Алекс Фергусон | News.MN

Дэлхийн шилдэг дасгалжуулагч Сэр Алекс Фергусон

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг дасгалжуулагч Сэр Алекс Фергусон

Дэлхийн шилдэг дасгалжуулагч Сэр Алекс Фергусон

Их Британийн FourFourTwo сэтгүүлээс хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг дасгалжуулагчдыг тодруулжээ.

  1. Сэр Алекс Фергюсон – Шотландын Абердин, Шотландын шигшээ баг, Манчестер Юнайтед
  2. Ринус Михелс – Нидерландын Аяакс, Испанийн Барселона, Нидерландын шигшээ баг, Германы Кельн, Байер Леверкузен
  3. Йохан Кройфф – Нидерландын Аяакс, Испанийн Барселона
  4. Билл Шенкли – Английн Ливерпүүл
  5. Пеп Гвардиола – Испанийн Барселона, Германы Байерн Мюнхен, Английн Манчестер Сити
  6. Арриго Сакки – Италийн Парма, Милан, Италийн шигшээ баг, Испанийн Атлетико Мадрид
  7. Мэтт Басби – Английн Манчестер Юнайтед, Шотландын шигшээ баг
  8. Эленио Эррера – Испанийн Атлетико Мадрид, Севилья, Барселона, Испанийн шигшээ баг, Италийн Интер, Рома, Италийн шигшээ баг
  9. Эрнст Хаппель – Нидерландын Ден Хааг, Фейеноорд, Испанийн Севилья, Бельгийн Брюгге, Стандарт Нидерландын шигшээ баг, Германы Хамбург, Австрийн шигшээ баг
  10. Валерий Лобановский – Украины Днепр, Киевийн Динамо, ЗХУ-ын шигшээ баг, Украины шигшээ баг

Дээрх жагсаалтанд Жозе Моуриньо, Арсен Венгер, Карло Анчелотти, Юрген Клопп, Диего Симеоне, Винсенте дел Боске, Фелипе Сколари, Франц Беккенбауэр, Фабио Капелло зэрэг дасгалжуулагчид хараахан багтаагүй байна. Йохан Кройфф болон Арриго Сакки нарыг хөлбөмбөгт хувьсгал хийсэн хүмүүс хэмээн үздэг аж. Йохан Кройффын хувьд Нидерландын шигшээ алдарт “Total Football” буюу бүх нийтийн хөлбөмбөг гэдэг тоглолтын арга барилыг шинэ түвшинд аваачин өнөөгийн та бүхний сайн мэдэх “Тики така” арга барилын үндэс суурь болсон. Харин Арриго Саккигийн “Shadow play” нь тамирчдаа аль болох бөмбөггүй тоглолтонд илүү бэлдэж, эсрэг багаа бүсийн хамгаалалт болон хурдан ритмтэй нэхэлтүүдээр шахдаг аж. Арриго Сакки хамгаалалтын тал дээр илүү төвлөрч ажилладаг байсан ба түүний удирдлага дор Малдини, Барези, Костакурта, Тассоти гэх мэт хөлбөмбөгийн түүхэнд шилдэг хамгаалагчид гэж тооцогдох тамирчид төрөн гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж