Эминемтэй уулзахын тулд гэрт нь хулгайгаар оржээ | News.MN

Эминемтэй уулзахын тулд гэрт нь хулгайгаар оржээ

Эминемтэй уулзахын тулд гэрт нь хулгайгаар оржээ

Эминемтэй уулзахын тулд гэрт нь хулгайгаар оржээ

Алдарт реппер Эминемийн Детройт дахь харуул, хамгаалалттай гэрт нь үүрийн дөрвөн цагт үл таних эрэгтэй хулгайгаар орсон хэрэг гарчээ. Сэжигтэн, 26 настай Маттью Дэвид Хюгэс  гэгч нь репперийн гэрийн гал тогооны цонхыг хагалан дотогш нэвтэрчээ. Түүнийг Эминемийн унтаж байсан өрөөнд орох хүртэл гэрийн дохиолол ажиллаагүй бөгөөд  харуулууд нь мэдээгүй аж. Азаар үл таних эрэгтэйг орж ирэхэд Эминем сэрж, харуулуудаа дуудсан байна.

Сэжигтэн эрэгтэйг бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр баривчилж, Макомб дахь шоронд саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн нь Эминемтэй уулзахын тулд гэрт нь нууцаар нэвтэрсэн аж.

Эминем буюу Маршал Мадерсийн хөрөнгийн хэмжээ 210 сая ам.доллар гэж үнэлэгддэг.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж