Саран дээр буух хөлөг бүтээх ажилд Боинг сонгогдсонгүй

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Саран дээр буух хөлөг бүтээх ажилд Боинг сонгогдсонгүй

Саран дээр буух хөлөг бүтээх ажилд Боинг сонгогдсонгүй

Хагас зууны туршид саран дээр буух зорилго тавьсан НАСА буух хөлөг бүтээлгэхээр гурван компани сонгосон ч тэр дунд нь Боинг багтсангүй.

Элон Маскын SpaceX, Жефф Безосын Blue Origin, SAIC-ийн охин компани Dynetics нар сансрын хөлөг бүтээхээр гэрээ байгуулж, дөрвөн жилийн дараа гэхэд сансрын нисэгчдийг саран дээр газардуулах үүрэг хүлээжээ.

Саран дээр буух даалгаврын зорилго нь сарны өмнөд туйлыг судалж, тэнд бааз байгуулах явдал юм. Хэрвээ сарны өмнөд туйлаас мөс олдвол түүнийг амьдрал тэтгэхэд, эсвэл түлш болгон ашиглах боломжтой хэмээн НАСА сонирхож байгаа аж.

Blue Origin компанийн гурван үе шаттай "Нэгдсэн газардагч хөлөг"-ийг бүтээхийн тулд Америкийн Батлан хамгаалах яамны ажилтан Нортроп Грамман, Локхийд Мартин, Драпер нартай хамтран гэрээ байгуулан хийж байгаа юм байна.  Мөн Dynetics компанийн “Хүн газардуулах систем” төсөлд 25 гүйцэтгэгч хамтран ажиллах гэнэ. Харин SpaceX компанийн “Оддын хөлөг” одоогийн үргэлжилж буй санхүүжилтээрээ 2021 оны хоёрдугаар сар хүртэл байх учир Наса нөгөө хоёрт нь илүү анхаарал хандуулах бололтой. Түүнээс гадна НАСА-ын баг ч гурван компанийн хөлөг бүтээх ажилд тусламж үзүүлэх гэнэ.

Хамгийн сүүлд Аполло төсөл 1972 онд хэрэгжсэнээс хойш АНУ дахин саран дээр газардах төсөл хэрэгжүүлээгүй байгаа билээ. Гэвч НАСА, Цагаан ордон хоёр тус төслийн ирэх дөрвөн жилийн хугацаанд гарах 35 тэрбум ам.долларын өртгийг санхүүжүүлэх талаар хэлэлцсээр байгаа аж.

Харин Боинг компани саран дээр буухад хамгийн амар хөлгийг бүтээнэ хэмээн амалсан ч Боинг 737 макс онгоцны хэд хэдэн осол,  нэмээд энэ сарын эхээр хийсэн туршилт нь бүтэлгүйтэж хагас тэрбум орчим ам.доллар салхинд хийсгэсэн нь НАСА тэднийг сонгохгүй байх шалтгаан болсон бололтой.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж