Амиа золиослогч эмэгтэйчүүд аллага үйлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

Амиа золиослогч эмэгтэйчүүд аллага үйлдлээ

Чад нуурын район дахь дүрвэгсдийн лагерь. Фото: Jerome Delay / AP

 

Чад нуурын орчим гарсан террорын улмаас 19 хүн амь үрэгдэж, 130 хүн шархаджээ хэмээн Reuters мэдээлэв. Арванхоёрдугаар сарын 5-нд амиа золиослогч дөрвөн эмэгтэй Кульфуа аралд аллага үйлдсэн байна.

 

Хөл хөдөлгөөн ихтэй зах дээр үдийн орчим хоёр дэлбэрэлт хийгджээ. Эхний аллагын дараа гудамжаар зугтан гүйж явсан хүмүүсийн дунд бас нэг дэлбэрэлт гарлаа.

 

Алан хядах ажиллагааг “Боко Харам” гэх хэт даврагчдын байгууллага үйлдсэн бололтой. Алан хядагчдаас зугтан дүрвэсэн олон тооны хүмүүс уг аралд амьдардаг ажээ. “Боко Харам” гэх бүлгийнхэн голчлон Нигерийн нутагт байрладаг бөгөөд Чад, Нигер, Камерун, Нигерийн хилийн орчим бүсэд нэвтрэн аллага хийдэг. Тэд Чад нуурын орчмын намагтай газар бүгэн хүчнийхнээс нуугдаж байдаг ажээ. “Боко Харам” гэсэн үг нь “Барууны боловсрол  нүгэл” гэж орчуулагдах бөгөөд тус хөдөлгөөнийхөн 2015 онд “Исламын улстай нэгдсэнээ зарласан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж