Израилын Агаарын цэргийн хүчний нисдэг тэргүүд Сирийн нийслэл Дамаск хотоос баруун өмнө зүгт 40 км зайтай газраас пуужингийн цохилт өгчээ. Тодруулбал, Израилын талд шилжсэн Голаны өндөрлөгийн талаас Эль-Кунейтра муж дахь Сирийн армийн хэд хэдэн байрлалд өгсөн агаарын цохилтын улмаас хүний амь эрсдээгүй ч эд материалын хохирол учирсныг албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Одоогоор Израилын арми энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ба тагнуулын эх сурвалжийн мэдээлснээр Израил нийт таван пуужин харважээ.
Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 27-ны өдөр мөн Дамаскийн өмнөд захын Сайид-Зейнаб болон Сахная дүүргийн цэргийн объектууд Израилын агаарын цэргийн хүчний цохилтод өртсөнөөс шиит шашинтнуудын "Хезболлах" бүлэглэлийн дөрвөн цэрэг болон гурван энгийн иргэн амиа алдсан юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ