Кардашьян хүүтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

Кардашьян хүүтэй болжээ

Фото: Jordan Strauss / AP

Реалити-шоугийн од Ким Кардашьян рэпчин Канье Уэст хоёр хүүтэй боллоо. Тэдний хүү бямба гаригийн өглөө, төрөх хугацаанаасаа гурван долоо хоногийн өмнө төржээ.

Кардашьян энэ баяртай мэдээгээ твиттер  хуудаснаа тавьжээ. Телевизийн од жирэмсэн болсноо амьдралынхаа хамгийн муу туршилт гэж аравдугаар сард хэлж байлаа.

Өдгөө  35 настай од түүний нөхөр 37 настай Канье Уэстийн охин Норт 2013 онд төрсөн юм. Тэд 2014 оны тавдугаар сард сүр дуулиантай гэрлэсэн билээ. Хосууд хүүдээ Истон (англ. east — "дорно» үгнээс) гэсэн нэр өгөх бололтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж