“Ажлын байраа хамгаалъя” акц болов | News.MN

“Ажлын байраа хамгаалъя” акц болов

“Ажлын байраа хамгаалъя” акц болов

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим/МҮХАҮТ/-аас санаачлан өнөөдөр /2020.05.01/ Спортын төв ордны гадаа “Ажлын байраа хамгаалъя” цахим жагсаалыг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд эзэндээ орхигдсон, эзнээ хүлээсэн багаж хэрэгслүүдийг байршуулжээ. МҮХАҮТ-аас гаргасан мэдээллээр өнөөдөр 50 орчим мянган иргэн ажлын байргүй болжээ.

Иймээс цар тахлаас эдийн засгаа аврах арга хэмжээг цаашид зөв хэрэгжүүлэхгүй бол ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр ядуурал улам газар авна хэмээн үзлээ.

Вирусийн хор хөнөөлөөс илүү эдийн засгийн хор хөнөөл нь гүн гүнзгий хямрал үүсгэдэг. Одоо зөв тооцоо хийн хувийн хэвшлийг төр бодитоор дэмжих хэрэгтэй байна. Хамтдаа эдийн засгийн хямралаа даван туулцгаая гэж МҮХАҮТ-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүдэд уриаллаа. Засгийн газарт тавьж байгаа шаардлагад ажлын байрыг хамгаалах, зээлийн нөхцлийг хөнгөвчлөх, 2020 оны төсөвт тодотгол хийж, үргүй зардлыг танан, хувийн хэвшлийг дэмжсэн бодит ажлыг зохион байгуулах саналыг тусгажээ.

Хавар болж байгаа тул уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын салбаруудад бодит дэмжлэг хэрэгтэйг онцолсон юм.

Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-01 182.160.38.25

зарим нэг тэмцэхийн өвчтэй болсон сэтгэцийн өвчтэй хүмүүсээ одоо байдаг газарт нь явуулмаар юм, нийгмийг ч тайван байлгахгүй юм

Avatar

Зочин 2020-05-01 192.82.67.57

Монгол улс л ганцаарааа ийм зовлон эдлэж байгаа юм шиг санагдаад байгаа юм байх даа: Харин ч Америк баян орнуудыг бодоход манайх танагтай байх шиг л байгаа юм.

Avatar

123456 2020-05-01 49.0.212.62

Акц гэж юу гэсэн үг вэ, Action гэж байгаамуу

Avatar

Зочин 2020-05-01 203.91.115.51

АН нам энэ танхимаар шоудаж эхэллээ. Хулгайч нар ил гарч эхэллээ

Avatar

Зочин 2020-05-01 64.119.26.26

Амдрал хүндэрч байна

Avatar

Зочин 2020-05-01 66.181.178.129

Хоёр талаас хичээж байж бэхшээлийг давна. Дээш хараад амаа ангайлгаад яахав.

Avatar

Зочин 2020-05-01 64.119.17.54

Хүн олноор цугласан агааржуулалт муутай газрын агаарт хүн олноор хөлхдөг газрын агаарт биe засах өрөөний агаарт халдвартай өвчтнүүдмйг эмчилж асарч буй эмч эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцас солих өрөөний агаарт К вирусын хэсгүүд илэрч буйг эрдэмтэд тогтоосон байна. Агаараар зөагдөн вирус усан сан усыг бохирдуулах боломжтой байж магадгүй юм байна. Халдвартай хүний шүлс нус цэр зэргээр бохирдсон эд зүйлсээр халдвар тархахаас гадна өөр ямар замаар тарж буйг эрдэмтэд судалсаар байгаа юм

Avatar

Зочин 2020-05-01 192.82.71.100

ҮНЭХЭЭР ТИЙМ. ЗАМ БАРИЛГА УУЛ УУРХАЙД ХАМГИЙН ИХ ХҮН АЖИЛЛАДАГ. БҮГД ЗОГСОЖ БНА. ДУЛААН УЛИРАЛ БОГИНО. АЖИЛЛАМААР БНА.

Avatar

Зочин 2020-05-01 122.201.22.15

вирус гэж сүржигнээд дулааны улиралд юу ч хийхгүй царцаах нээ МАН гарууд.Дараагийн засагт ацаглах гэж бодож бх шиг.Энэ хооронд олон түмэн л хохирно.Ер нь биднииг яаж удирдаад байгаа юм бэ.

Avatar

Зочин 2020-05-01 64.119.18.140

Ажилтай байх шиг сайхан шүү дээ.

Avatar

Зочин 2020-05-01 49.0.147.146

mash zuw

Avatar

Иргэн 2020-05-01 192.82.67.55

Manaihan bas temtsliig goe es zuitei hiideg boljee. Hudlaa mic bariad orilood hashgireed hun turhiraad bdg bsan. Amjilt husie.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж