“Ажлын байраа хамгаалъя” акц болов

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

“Ажлын байраа хамгаалъя” акц болов

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим/МҮХАҮТ/-аас санаачлан өнөөдөр /2020.05.01/ Спортын төв ордны гадаа “Ажлын байраа хамгаалъя” цахим жагсаалыг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд эзэндээ орхигдсон, эзнээ хүлээсэн багаж хэрэгслүүдийг байршуулжээ. МҮХАҮТ-аас гаргасан мэдээллээр өнөөдөр 50 орчим мянган иргэн ажлын байргүй болжээ.

Иймээс цар тахлаас эдийн засгаа аврах арга хэмжээг цаашид зөв хэрэгжүүлэхгүй бол ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр ядуурал улам газар авна хэмээн үзлээ.

Вирусийн хор хөнөөлөөс илүү эдийн засгийн хор хөнөөл нь гүн гүнзгий хямрал үүсгэдэг. Одоо зөв тооцоо хийн хувийн хэвшлийг төр бодитоор дэмжих хэрэгтэй байна. Хамтдаа эдийн засгийн хямралаа даван туулцгаая гэж МҮХАҮТ-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүдэд уриаллаа. Засгийн газарт тавьж байгаа шаардлагад ажлын байрыг хамгаалах, зээлийн нөхцлийг хөнгөвчлөх, 2020 оны төсөвт тодотгол хийж, үргүй зардлыг танан, хувийн хэвшлийг дэмжсэн бодит ажлыг зохион байгуулах саналыг тусгажээ.

Хавар болж байгаа тул уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын салбаруудад бодит дэмжлэг хэрэгтэйг онцолсон юм.

Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж