Афганы зүүн хэсгийг ИУ эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

Афганы зүүн хэсгийг ИУ эзэлжээ

Фото: Stringer Afghanistan / Reuters

 

“Исламын улс” бүлэглэлд дагаар орсон 1,6 мянга орчим дайчид Афганистаны зүүн дөрвөн мужийн хэсгийн эзлэн авч тэнд Пакистаны хилийн ойролцоо халифын улсынхаа мужийг байгуулж эхэлсэн тухай The Times сонин бичсэн байна.

 

Сонинд өгүүлснээр, хэт даврагчид өмнө нь Сири, Иракт хийж байсан шигээ тийшээ чимээгүй нэвтрээд дараа нь  газар нутгийг эзэлсэнээ зарласан байв. Исламын дайчид Афганы томоохон хот Желалабад хотын зүг хөдөлжээ. Алан хядагчид энгийн хүмүүсийн буудан хөнөөж, тарчлаан зовоож, цаазалж байгаа учраас хэдэн мянган афганчууд гэр орноо орхин дүрвэж байна.

 

Британи, Америкийн цэргийг тус орноос эргүүлэн татсан, мөн “Талибан” хөдөлгөөн хагаралтай байгаа зэрэг нь Исламын улс бүлгийнхэнд олз болж байна хэмээн сонин онцолжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж