Английн дуучин Адель “25” нэртэй гурав дахь цомгоо гаргаснаас хойш уран бүтээлээсээ түр завсарласан. Түүний 2015 онд гаргасан “25” цомог нь хит болж Гремми наадмаас таван номинацид шагнал хүртсэн билээ. Адель сүүлд 2017 онд Европ, Хойд Америк, Номхон далайн орнуудаар аялан тоглосон билээ. Тэгвэл тэрбээр дөрөв дэх цомгоороо удахгүй эргэн ирэх бололтой.
Энэ тухай сүүлийн 12 жил Аделийн нүүр будагч, стилистээр ажиллаж буй Майкл Аштон мэдээлсэн байна. Тэрбээр Аделийн нүүрээ будаж буй хар, цагаан зургийг Инстаграм хуудсандаа хийж, “сэтгэл догдлуулсан мэдээ”, “тун удахгүй” гэх тайлбартайгаар оруулжээ. Дуучин Адель дөрөв дэх цомгийн ажилдаа орсон тухай одоогоос яг жилийн өмнө зарлаж байсан юм.
Дэлхийн өндөр борлуулалттай, шилдэг дуучдын нэг Адель 2008 онд “19” нэртэй цомгоороо дебют хийж байв.
Эх сурвалж: Mirror
Холбоотой мэдээ