Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна | News.MN

Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргаашнаас буюу тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням нар цахимаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Нийслэлийн хүн амын махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангуулах, 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт сонгогдсон 24 байршлын гадна талбайд зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2020 оны тавдугаар сарын 02-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 10:00-19:00 цагийн хооронд “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдаа /хонь, ямааны мах/-г зохион байгуулна.

“Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааны явц, махны борлуулалтын дүнг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах боломжтой аж. Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулах юм байна.

Өргөтгөсөн худалдаагаар борлуулах нөөцийн махны үнийн хувьд:

  • Хонины ястай мах-6500 төг
  • Ямааны ястай мах-6000 төгрөгөөр тус тус худалдаална.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршил, хяналт тавих  хуваарь:

Аж ахуйн нэгж, зах, худалдааны төвийн нэр,Хаяг, байршилБэлтгэн нийлүүлэгч, нийлүүлэх махны хэмжээ тнХяналт тавих

албан тушаалтан

Нэг. Баянгол дүүрэг /4/
1 БГД 2-р хороо КFC-ийн баруун талдМонгол тогоруу трейд ХХК

 

БГД-ийн ХХҮХ-ийн дарга Э.Сансар

 

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

БГДЦХ-1,2

 

 

“Хархорин хүрээ” ХХК, Хар хорин худалдааны төвБГД 20-р хороо Хархорин  захЦэц манхан ХХК

 

“Баян тахилгат” худалдааны төвБГД 12-р хороо 6-р бичил хороолол, “Баян тахилгат төвийн урд талбайдӨлзийт тал ХХК
БГД 4-р хороо Арктай шар байшингийн хажуу талбайдЦэц манхан ХХК

 

Хоёр. Баянзүрх дүүрэг /5/
2“Тэнгэр” ХХК, Тэнгэр плаза худалдааны төвБЗД 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайдБаатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

БЗД-ийн ХХҮХ-ийн дарга Ю.Ариунхишиг

 

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

БЗДЦХ-1,2,3

 

 

“Скай хайпермаркет” ХХКБЗД 1-р хороо Скай их дэлгүүрийн гадна талбайЦамхаг констракшн ХХК

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Экомогул” ХХКБЗД-н 10-р хороо, Амгалан захын гадна талбайдЦалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Нарантуул трейд” ХХКБЗД-ийн 14-р хороо Нарантуул зах “Баялаг ундраа төв”-ийн гадна талбайдЦалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

БЗД 4-р хороо Жуковын талбайдБаатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Гурав. Чингэлтэй дүүрэг /5/
3“Алтжин санаа” ХХКЧД 2-р хороо, их тойруу-27, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна тадбайдЭй Эн Ди Эм ХХК

 

ЧД-ийн ХХҮХ-ийн дарга Д.Булган

 

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

ЧДЦХ-1,2

 

Ванхүү ХХКЧД 14-р хороо, Хайлааст 1-1, Далайхүү худалдааны төвийн гадна талбайдХКҮ ХХК
“Амин хүнс” ХХКЧД 12-р хороо Хүчит шонхор захын баруун талдЭй Эн Ди Эм ХХК

 

ЧД 16-р хорооо Хайлаастын хуучин эцсийн буудалдМах импекс ХХК

 

“Синго” ХХКЧД 8-р хорооо, хөтөлийн тойрог дээрХКҮ ХХК
Дөрөв. Сүхбаатар дүүрэг /3/
4“Говь түшээ” ХХКСБД 12-р хороо, Бүрд худалдааны төвийн гадна талбайдМах импекс ХХК

ХКҮ ХХК

СБД-ийн ХХҮХ-ийн дарга О.Амгалан

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СБДЦХ-1,2

СБД 11-р хороо, Хангай хотхоны гадна талбайдМах импекс ХХК

ХКҮ ХХК

“ШАБ” ХХКСБД 16-р хороо, Бэлхийн 52-251 тоот, Бэлх худалдааны төвийн гадна талбайдМонгол эко мах ХХК
Тав. Сонгинохайрхан дүүрэг /4/
5СХД 37-р хороо Содон хорооллын дунд талбайдЭрүүл монгол мах эко ХХКСХД-ийн ХХҮХ-ийн дарга Л.Тулгабаатар

 

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

СХДЦХ-1,2

СХД 14-р хороо, 1-р хороолол Цамбын урд талбайдЭрүүл монгол мах эко ХХК
“Ингэнэ хөөвөр” ХХК, Орбит худалдааны төвСХД 22-р хороолол, Хилчний 45-21 тоот, Орбит худалдааны төвдСоотон ХХК
“Ариунгүнгэрваа” ХХКСХД 1-р хороо Толгойт Гүнгэрваа төвБаатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Зургаа. Хан-Уул дүүрэг /3/
6“Комит сервис” ХХКЛавай худалдааны төвийн гадна талбайдКомит сервис ХХКХУД-ийн ХХҮХ-ийн дарга Ц.Одонтунгалаг

 

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

ХУДЦХ-1,2

“Алтан жолоо” ХХКХУД 4-р хороо, Сансар худалдааны төвийн гадна талбайдБаатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

ХУД 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололдМонгол Тогоруу Трейд ХХК
Нийт-24 байршилд

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

munkhuu 2020-05-01 103.229.121.219

нөөцөлсөн яс

Avatar

123456 2020-05-01 49.0.212.62

Махыг нь шулаад авчихсан яс л байна лээ, нөөцийн яс гэсэн үг, тэгсэн хирнээ яасан ч тэнгэрт тулцан үнэтэй хог байдаг юм

Avatar

Зочин 2020-05-01 103.80.210.183

хятадуудаас авч нөөцөлсөн ясыг Улаан өөрөө идэж байг. бид идэхгүй нохойдоо ч өгмөөргүй байна. нохой хордоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж