IT системийн виртуалчлал болон түүний загварчлалын тухай семинар болох гэж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

IT системийн виртуалчлал болон түүний загварчлалын тухай семинар болох гэж байна

Компьютер үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Dell компани Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ албан ёсоор нийлүүлээд 15 жил болохдоо манай хэрэглэгчдэд хэдийнэ танигдаж, мэдээлэл технологийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж чадсан билээ. Энэ удаад мөн байгууллагуудын мэдээлэл технологийн дэд бүтцийг сүүлийн үеийн шийдлийг танилцуулах, IT мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Dell Blueprints for Virtualization and VDI” сэдэвтэй сургалт семинарыг зохион байгуулах гэж байна.

Тус семинарт Dell-ийн Азийн бүсийн Enterprise шийдлийг хариуцсан мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, VDI үндсэн ойлголт, байгууллагын мэдээлэл технологи, системийн виртуалчлал болон түүнийг хэрхэн загварчлаж зохион байгуулах талаар ярилцах ба IT мэргэжилтнүүд маань өөрийн байгууллагын МТ-ийн шийдэлд зөвлөгөө авч, тулгарч буй асуудлаа ярилцан шийдэл гаргах боломжтой юм.

Энэ арга хэмжээг сонирхсон IT мэргэжилтэн бүр оролцоход нээлттэй ба aрга хэмжээнд оролцохыг хүсвэл та доорх хаягаар холбогдож бүртгүүлэх боломжтой: 

Цахим шуудан: bolortuya@summit.mn
Утас: (+976) 99076770


Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаар үзнэ үү:

Вэбсайт: vdi.summit.mn

Фэйсбук эвент: www.facebook.com/events/222467461417795

Dell-ийн албан ёсны дистрибьютер Саммит Компьютер Технологи компани арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.


Саммит Компьютер Технологи компанийн тухай

Улсдаа хүн бүрийн танил болсон, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийг чин сэтгэлээсээ эрмэлздэг чадварлаг хамт олонтой, хөл дээрээ бат зогссон салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болон өргөжин тэлжээ.

2009 оноос хойш Улаанбаатар хот болон аймаг бүрт өөрийн салбар нэгжтэй PC mall хэмээх анхны цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээ амжилттай нээн үйл ажиллагаагаа явуулж байна.

Haier брэндийн компьютерийг Монголдоо анх удаа нийлүүлж, цаашдаа Dell брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн шаардлагыг хангаж эрхийг авч чадсан нь манай компанийн амжилтын тод томруун түүх болон үлджээ. Өнөөдөр Dell брэнд Монголын компьютерийн зах зээлийн 70 хувийг дангаараа хангаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж