Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан “Аврагч нохой”-ны сургалт, дадлага явуулах сургалтын талбайг тохижууллаа.
Сургалтын талбайд зориулалт бүхий харайх самбар, туннел, гүүрэн тавцан, сүлжих хэрэгсэл, цагираг зэрэг дасгал төхөөрөмжийг хийж байршуулаад байна.
Ингэснээр дасгал сургуулийг тогтмолжуулах, албаны нохойг сургаж, дадлагажуулах боломжийг бүрдүүллээ гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ