Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнөөдөр /2020.05.01/ мэдээлэл хийлээ. Засгийн газрын зүгээс нийслэлийн иргэдийн махны хэрэглээг хангах зорилгоор гуравдугаар сарын 1-ээс эхлэн нөөцийн мах худалдаалах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргааш /2020.05.02/ нийслэлийн 6 дүүргийн 24 байршилд 10.00-19.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Шаардлагатай гэвэл хугацааг нь сунгах аж.
Энэ жил 53 аж ахуй нэгж 12 мянга 434 тонн мах бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар 2448 тонн махыг 413 хүнсний дэлгүүрээр борлуулаад байна. Үлдсэн 10 гаруй мянган тонн махны 4400 тонн махыг тавдугаар сарын 2-оос эхлэн долоо хоногийн хугацаанд өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах ажээ.
Ингэхдээ хонины болон ямааны махыг гулуузаар нь борлуулна. Үнийн хувьд хонины ястай махыг 6500 төгрөгөөр, ямааны махыг 6000 төгрөгөөр борлуулах ажээ.
Өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах газар:
Баянгол дүүрэгт:
- 2-р хороо KFC-ийн баруун тал
- 20-р хороо Хархорин зах
- 12-р хороо зургадугаар бичил хороолол Баян тахилга төвийн урд талбай
- 4-р хороо арктай шар байрны хажуу талбай
Баянзүрх дүүрэгт:
- 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
- Скай худалдааны төвийн гадна талбай
- 10-р хороо Амгалан захын баруун тал
- 14-р хороон Баялаг Ундраа төвийн гадна талбай /Нарантуул зах
- Жуковын талбай
Чингэлтэй дүүрэгт:
- Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай
- Хайлааст Далайхүү худалдааны төвийн гадна талбай
- Хүчин шонхор төвийн баруун талд
- Хайлаастын хуучин эцсийн буудал
- Хөтөлийн тойрог
Сүхбаатар дүүрэгт:
- Бүрд худалдааны төвийн гадна талбай
- Хангай хотхоны гадна талбай
- Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэгт:
- Содон хорооллын дундах талбай
- Нэгдүгээр хороолын Цамба худалдааны төвийн гадна талбай
- Хилчин хотхон Орбит худалдааны төвд
- Толгой-Гүнгэрваа худалдааны төв
Хан-Уул дүүрэгт:
- Лавай худалдааны төвийн гадна талбай
- Сансар худалдааны төвийн гадна талбай
- Буянт-Ухаа 2-р хороолол
Холбоотой мэдээ