Цар тахлын улмаас ПСЖ Францын лигт түрүүллээ | News.MN

Цар тахлын улмаас ПСЖ Францын лигт түрүүллээ

Цар тахлын улмаас ПСЖ Францын лигт түрүүллээ

Цар тахлын улмаас ПСЖ Францын лигт түрүүллээ

Францын хөлбөмбөгийн “Лиг-1” цар тахлын улмаас  цаашдаа улирлаа бүрэн дуусгаж чадахгүй болсон учир тус лигийг тэргүүлж явсан Пари Сен-Жермен /ПСЖ/ баг аваргаар тодорчээ. ПСЖ багийн зүгээс “Энэхүү цомоо эрүүл мэндийн энхийн манаанд зогсч буй бүхий л эмч, эмнэлгийн ажилчдад зориулж байна” хэмээн өөрсдийн цахим хуудсаараа мэдэгджээ. Харин тус багийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи “Бид Францын засгийн газраас гаргасан шийдвэрийг ойлгож, хүндэлж, дэмжиж байна. Засгийн газраас хэлдэгчлэн эрүүл мэнд хүн бүхний нэн тэргүүний зорилт байх ёстой. Энэ хэцүү цаг үед цом манай багийн дэмжичгдэд бага ч гэсэн аз жаргал, итгэл найдварыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Мөн Пари Сен-Жермен багийг үргэлж урагш тэмүүлэхэд тусалж байдаг нугаршгүй дэмжигчдэдээ талархал илэрхийлмээр байна” хэмээжээ.

Францын хөлбөмбөгийн лигүүд өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд бүрэн зогсоод байсан бол энэ долоо хоногийн эхээр тус улсын засгийн газраас 2019-2020 оны спортын бүхий л уралдаан тэмцээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан. Угтаа бол Францын хөлбөмбөгийн холбооноос лигүүдийнхээ үйл ажиллагааг ирэх зургадугаар сарын 17-ноос үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан юм. Харин Амиенс, Тулуз зэрэг багууд доод лиг рүү унахаар болжээ. Хамгийн харамсалтай нь хүнснэгтийн долдугаар байранд байгаа багаас нэг л оноо дутуу явж байсан Лион баг ирэх жил Европын томоохон тэмцээнүүдэд орох боломжоо алдлаа.

Ийнхүү өнөөдрийн байдлаар Нидерланд болон Франц улсууд хөлбөмбөгийн лигүүдээ зогсоогоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж