Итали нэг хоногийн дотор хамгийн олон хүн эдгээсэн дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Итали нэг хоногийн дотор хамгийн олон хүн эдгээсэн дээд амжилт тогтоолоо

Итали нэг хоногийн дотор хамгийн олон хүн эдгээсэн дээд амжилт тогтоолоо

Италийн иргэний хамгааллын газар өчигдөр/2020.04.30/ шинээр эдгэсэн хүний тоогоор дээд амжилт тогтоосноо зарлажээ. Ингэснээр Италийн нийт эдгэрсэн хүний тоо 75 мянга 945 болж байгаагаас 4693 нь нэг өдөрт эдгэцгээсэн байна. Түүнээс гадна энэ өдөр мөн 285 хүн нас барсан нь сүүлийн дөрвөн өдрийн байдлаар хамгийн бага өсөлт гэнэ.

Өдгөө Италид бүртгэгдсэн нийт халдварын тоо 205 мянга 463 байгаагаас нас барсан 27 мянга 967, эдгэрсэн 75 мянга 945-ыг хасвал одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 101 мянга 551 болжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн олон улсад коронавирусийн эсрэг нийт 102 вакцин бүтээгдэж байгаа гэнэ. Тэдгээрээс өдгөө найман вакцин нь туршилт хийх зөвшөөрөл авсан билээ. Туршилт хийх зөвшөөрөл авсан вакцинуудын жагсаалтад хамгийн сүүлд нэмэгдсэн нэг нь Хятадын бүтээсэн вакцинуудын нэг бөгөөд туршилтаа хийж эхэлсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хүн дээр туршилт хийж байгаагаа зарласан вакцинуудын дөрөв нь Хятад, нэг нь Англи, нэг нь АНУ, үлдсэн нэг нь АНУ, Европын хамтран бүтээсэн вакцин аж.

Харин дэлхийн нийт халдварын тохиолдол одоогийн байдлаар 3 сая 307 мянга 660, нас барсан 234 мянга 74, эдгэсэн 1 сая 39 мянга 179, эмчлүүлж буй 2 сая 34 мянга 407, хүнд байдалтай 50 мянга 944 хүн байна.

Эх сурвалж: CNN.COM WORLDOMETERS.INFO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж