Дундад Азийн зарим улсад туслахыг ДЭМБ Оросоос хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Дундад Азийн зарим улсад туслахыг ДЭМБ Оросоос хүслээ

Дундад Азийн зарим улсад туслахыг ДЭМБ Оросоос хүслээ

ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал Ханс Клюге Дундад Азийн зарим улсад коронавирусийн халдварыг зогсооход Орос улсыг туслахыг хүслээ.

Ханс Клюге энэ хүсэлтээ ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын албаны тэргүүн Анна Поповад хандан гаргасан байна. “Танай шинжээчид болон эмчилгээ, судалгааны төвүүдийг Дундад  Азийн халдвар тархаж байгаа орнуудад анхаарал хандуулан, туслахыг хүсч байна. Тажикстан, Туркмен улсуудын нөхцөл байдал бидний санааг ихээхэн зовоож байна” хэмээн Ханс Клюге хүсэлтдээ дурджээ.

Тажикстан, Туркмен улсуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж эхлээд байна. Эдгээр улсад дотроосоо халдвар илрээгүй ч халдвар хурдацтай тархаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж