Хөл хорионы улмаас хашигдаад байсан давхар иргэншилтэй иргэдийг хилээр гарахыг ОХУ-ын Засгийн газар зөвшөөрлөө.
Засгийн газраас тогтоосон хөл хорио дуустал зөвхөн гадаадын иргэдийг хилээр гарахыг зөвшөөрсөн юм. Гуравдугаар сарын 27-ноос Орос улс агаарын хилээ хааж, зөвхөн ачаа тээврийн, тусгай үүргийн, мөн хүмүүнлэгийн зорилготой нислэгүүдийг зөвшөөрч байна.
Засгийн газрын албан ёсны цахим сайтад тавигдсан мэдээллээр давхар иргэншилтэй иргэд хөл хорио цуцлагдтал нэг л удаа хилээр гарах эрхтэй байх ажээ.
2020 оны дөрөвдүгээр сарын 30-ний байдлаар Орост COVID-19-ийн халдвар авсан 99 399 хүн бүртгэгдсэн байна. Эдгээрээс 10286 хүн эдгэсэн бол нас барсан хүний тоо 972 болжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ