
Воронеж хотын орон сууцны хороололд орж ирсэн ойн түймэрт дөрвөн хүн амиа алдаж хотын захын олон модон байшин шатлаа.

Оросын олон бүс нутагт ойн түймэр газар авлаа. Одоо Якутск, Коми, Уралын мужууд ба Ставропольд түймэртэй байна. Оросын төвийн хэсэгт гарч байгаа ойн түймрийг унтраахад 240 мянган хүн, 226 нисдэг тэрэг онгоцнууд дайчлагдсан ба одоогоор 3000 орчим хүнийг нүүлгээд байна. Ойрын үед дахиад 40 градус хүртэл халах учраас байдал хүндэрч магадгүй ажээ.