Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг шүүх эцэслэнэ | News.MN

Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг шүүх эцэслэнэ

Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг шүүх эцэслэнэ

Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг шүүх эцэслэнэ

“Жаст групп” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй. Дээрх асуудлын улмаас “Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гарган, “Стандарт” банкинд төлсөн. Уг хохирлыг эргүүлэн төлүүлэх зорилгоор Ш.Батхүүгийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилж, 98 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг ил болгосныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сард мэдээлж байв.

Хэдийгээр хохирлыг барагдуулна хэмээж байсан ч хууль, шүүхийн байгууллагаас одоог хүртэл Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй хэвээр байна. Ш.Батхүүд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дууссан бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар  Т.Баярхүү “АТГ 2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөг, үүнээс мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523.4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан.  АТГ энэ онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд анхаарч ажиллаж байна.

  • Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн хүрээнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгө,
  • Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа Бэрэн ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан,
  • Капитал банкны хэрэгт Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжинд нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн,
  • “Эрдэнэт" үйлдвэр ХХК-иас хөрөнгө завшсан мөнгө угаасан байж болзошгүй Д, Г нарт холбогдох хэрэгт 3.5 тэрбум орчим төгрөгийн мөнгө, хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна” гэдгийг тодотгосон юм.

Олон нийтийн дунд ихээхэн хардлага төрүүлэх болсон энэ асуудал шүүх, прокурорын шатанд хэрхэн шийдэгдэхээс цаашид олон зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, Ш.Батхүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа түүний хөрөнгийг зарж, борлуулах, улсыг хохиролгүй болгох асуудал яригдаж аж.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-01 103.229.123.159

Худлаа шудрага царайлсан Хүрэлсүх, Оюунэрлэнэ 2 яагаад Батхүүгийн өрийг төлүүлэхгүй, хөрөнгийг нь хураахгүй бултуулаад байна. Энэ чинь шудрага ёсуу.

Avatar

Зочин 2020-05-01 66.181.161.49

хошин шог эмгэнэлт

Avatar

Зайлуул аа 2020-05-01 192.82.76.172

Энэ муу хулгайчуудыг тэр хамсаатнуудтай нь зайлуул л даа. Юуг нь ингэж өдөр бүр мэдээлдэг юм. Жирийн иргэн байсан бол аль хэдний нь үүрүүлдгийг нь үүрүүлээд явуулчихсан байгаа…

Avatar

Зочин 2020-05-01 64.119.16.210

Шүүх авилга авалгүй шийдэж үзээрэй, энэ даварсан хүнийг

Avatar

Зочин 2020-05-01 192.82.68.22

Ш.Батхүү , STANDART банкнаас өөр дээрээ авсан зээлээ төлчихсөн юм биш үү Одоо Ер.сайд асан , ТӨХорооны дарга асан , ERDENET-ийн Захирал асан С.Баяр , Д.Сугар , Ч.Ганзориг гурав авсан мөнгөө төлчихөөч Та нар ямар мөнгөггүй гэх биш , Энэ муу Залуу хүн чанар заан Та 3-ын өмнөөс хамаг юмыг өөр дээрээ овоолж бишгүй л зовлоо шүү дээ

Avatar

Зочин 2020-05-01 192.82.68.22

Ер нь бол энэ Ш.Батхүү Standart- банкнаас авсан зээлээ төлчихсөн юм биш үү Одоо Ерөнхий сайд байсан С.Баяр , ТӨХ-ны дарга байсан Д.Сугар , Erdenet-ийн Захирал байсан Ч.Ганзориг нар одоо нэхэгдээд байгаа мөнгийг нь төлчихөөч Та нар ямар мөнгөгүй гэх биш Энэ муу Залуу хүн чанар заан Та гурвын хамаг булхайг өөр дээрээ авч бишгүй л зовлоо шүү дээ

Avatar

Зочин 2020-05-01 66.181.161.95

Энэ бол шүүхээс хамаарахгүй ээ. Хэнтийн Оюун-Эрдэнийн сонгуулийн шоуны хѳзѳр. Тэр үүнийг яг л нѳгѳѳ 49%-н эрх шилжүүлсэнийг зарладаг шиг сонгуулийн ѳмнѳх ѳдѳр зарлана. Тэгээд л маргааш нь Хэнтийд 100 хувийн саналаар гарах ёстой юм. Энэ бол жил гарангийн ѳмнѳѳс бэлдсэн шоу хѳтѳлбѳр. Хэдийд нь юуг нь зарлах вэ, хэзээ шүүхээр оруулж ямар шийдвэрт хүрэх вэ, ард иргэдэд яг аль хэсгийг нь ил зарлах вэ, тэр үед сонгогчдын сэтгэл хѳдлѳл ямар түвшинд байхав гээд л. Битва Экстрасенсов гээд оросын нэвтрүүл

Avatar

Зочин 2020-05-01 66.181.161.95

эг байдаг биз дээ? Тэр л гэсэн үг шүү дээ. Бүгдийг урьдчилан тооцоолж бүр аль хэсэгт нь реклам гаргаж түүнээс хэдий хэмжээний орлого олохоо ч тооцоолдог байх аа? Яг л тэрэн шиг. Харин мунхаг иргэд сэтгэл хѳдлѳлѳѳ дийлэхгүй байж ядан бажгадаж сэтгэл хѳдлѳлийн тэнцвэрээ алдаж нѳгѳѳ рекламдсан пица, чикэн энэ тэрийг ч ямар ч ухамсаргүйгээр худалдан авч дээр нь нэмээд шоуны ялагчийг улс орондоо урин залж илүү дутуугаа уудлан аврал хүсдэг байх аа? Яг л энэ шүү дээ. Шоу менежерүүд шоуны хѳтѳлбѳрт зар

Avatar

Зочин 2020-05-01 66.181.161.95

цуулсан мѳнгѳѳ хэд дахин ѳсгѳж, шоуны ялагч нэр хүндээ тэлэн монгол мэтийн ядарсан улсын урилгаар айлчлан очиж ганц тахиа нядлаж харуулаад л мунхаг иргэдийн мѳнгийг сая саяаар нь нэг дор халаасалдаг. Худлаа юу? Хэрэгцээ байхад зах зээл байж л таарна шүү дээ. Мѳнгѳѳ барьж очих мунхагууд олдоход түүнийг хамж авах луйварчин бас олдож л таарна. Харин тэр нэвтрүүлгийг нь огт үзэхгүй эсвэл шоуны ялагчийг дагаж хуйлрахгүй бол яах бол?За больё.Ийм юм огт байж болохгүй шүү дээ. Мянгуужингийн үлгэр болно.

Avatar

Зочин 2020-05-01 66.181.161.95

Харин зүгээр гэг жижигхэн ялгаа энд байна. Тэр шоучид, зѳнчид, шоуны баг ѳѳрсдѳѳ мѳнгѳѳ гаргаад зардлаа даасан бол Оюун-Эрдэнэ мэт нь лав л бидэнд тодорхой болсоноор тѳрийн 40 сая долларыг бооцоонд тавьж тоглож байна. Нэг ёсондоо бооцоо юм даа. Ѳѳр юу гэхэв? Дэнчин. Уг нь улсын мѳнгѳ шүү дээ. Ард түмний, ѳѳр юу гэдийн. Энийг одоохондоо сул хаяад ѳгчихье. Дараа нь үүнээс давсаныг буцаагаад олчихно. Түүний хэлсэн үгний утга мѳн үү? Магадгүй энэ аргыг түүнд Хадгаламж банкны мѳнгѳѳр Солонгост Казино

Avatar

Зочин 2020-05-01 66.181.161.95

тоглож туршлагажсан Хүрэлсүх, Занданшатар ах нар нь зѳвлѳсѳн байлгүй. Иймэрхүү л байна даа, хүн ард минь.

0 0
Avatar

Зочин 2020-05-01 66.181.161.55

"… хохирлыг эцэслэнэ" гэж юу гэсэн үг вэ??? Сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудад монгол хэлний хичээл заадаггүй юм уу?? Арай дэндүү юм бичих юмаа, энэ сурвалжлагч нар!!!!

Avatar

Хэрэг замхрана л гэсэн үг 2020-05-01 192.82.76.24

Шүүгчидийн ам руу дуугарч чадахгүй болтол н ь мөнгө чихээд энэ хэрэг замхрана гэсэн үг. Ерөөсөө шүүх цагдаа увсын мафийн гарт орчихсон ч байх.

Avatar

Зочин 2020-05-01 202.9.40.56

Балай шүүх нь хурдлаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж