Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг шүүх эцэслэнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг шүүх эцэслэнэ

Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг шүүх эцэслэнэ

“Жаст групп” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй. Дээрх асуудлын улмаас “Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гарган, “Стандарт” банкинд төлсөн. Уг хохирлыг эргүүлэн төлүүлэх зорилгоор Ш.Батхүүгийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилж, 98 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг ил болгосныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны долдугаар сард мэдээлж байв.

Хэдийгээр хохирлыг барагдуулна хэмээж байсан ч хууль, шүүхийн байгууллагаас одоог хүртэл Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй хэвээр байна. Ш.Батхүүд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дууссан бөгөөд энэ оны нэгдүгээр улиралд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар  Т.Баярхүү “АТГ 2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөг, үүнээс мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523.4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан.  АТГ энэ онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд анхаарч ажиллаж байна.

  • Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн хүрээнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгө,
  • Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа Бэрэн ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан,
  • Капитал банкны хэрэгт Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжинд нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн,
  • “Эрдэнэт" үйлдвэр ХХК-иас хөрөнгө завшсан мөнгө угаасан байж болзошгүй Д, Г нарт холбогдох хэрэгт 3.5 тэрбум орчим төгрөгийн мөнгө, хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна” гэдгийг тодотгосон юм.

Олон нийтийн дунд ихээхэн хардлага төрүүлэх болсон энэ асуудал шүүх, прокурорын шатанд хэрхэн шийдэгдэхээс цаашид олон зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, Ш.Батхүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа түүний хөрөнгийг зарж, борлуулах, улсыг хохиролгүй болгох асуудал яригдаж аж.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж