Ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдийн 8 хувийн хүүг 6 болгов

Хуучирсан мэдээ: 2020.05.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдийн 8 хувийн хүүг 6 болгов

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдийн 8 хувийн хүүг 6 болгов

Цар тахалтай тэмцэх хуулийг УИХ  баталсан. Энэ хуулийн хүрээнд ипотекийн хөтөлбөрт хэд, хэдэн арга хэмжээ авахаар болжээ.

Тодруулбал, ипотекийн зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулах хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор гаргасан иргэд ирэх зургадугаар сарын 1 гэхэд харилцагч банк дээрээ өөрийн биеэр очиж, зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулан баталгаажуулах хэрэгтэй гэдгийг Монголбанк мэдээлж байна.

Гуравдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн хувьд хугацаа хэтэрсэн зээл нь 3.5 хувьтай байсан бол зээл хойшлуулах хүсэлтийн хүрээнд 2.2 хувь болж бууран, 57 орчим тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл хэвийн ангилалд шилжсэн байна.

Харин тавдугаар сарын 1 хүртэл ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэдийн ипотекийн зээлийн 8 хувийг нь 6 хувь болгожээ. Гэхдээ энэ арга хэмжээ нь гурван сарын хугацаанд хэрэгжинэ.

Төрөөс зээлийн хүүгийн татаасанд 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгасан аж. Энэхүү хүүгийн татаасыг хэрхэн үр дүнтэй зарцуулах бэ гэдэг дээр Монголбанк, Сангийн яамтай хэлэлцэхээр болжээ.

Монголбанкны тайлбарлаж буйгаар, ипотекийн хөтөлбөрийн зээлтэй 72 мянган иргэн бий. Үүнээс хэд нь зээлээ хойшлуулах хүсэлт гаргасныг тооцоолон харж байгаад хүсэлт гаргаагүй иргэдийн зээлийн хүүнийх нь 2 хувийг төрөөс төлнө гэв.

МОНГОЛБАНК  ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН  САНХҮҮЖҮҮЛНЭ

Монголбанк ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоогоод байсан бол цар тахалтай холбоотойгоор барилгын салбарыг дэмжих хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг дахин олгохоор болжээ. Энэ хүрээнд 2020 он дуустал сар бүр 16-20 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтийн хүрээнд арилжааны банкуудад олгоно.

Арилжааны банкуудын хувьд гуравдугаар сард 613 зээлдэгчдэд 46,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгосон байна. Үүний 57 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн бол 43 хувийг хөтөлбөрийн эх үүсвээрээр санхүүжүүлжээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна.  Үүний 74 хувийг хөтөлбөрийн зээл 21.3 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрийн зээл эзэлж байгаа ажээ. Ипотекийн зээлийн 95.8 хувийг хэвийн зээл 2.2 хувийг хугацаа хэтэрсэн 2 хувийг чанаргүй зээл эзэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж