Шатахуун хямдарсан ч таксины үнэ буурсангүй | News.MN

Шатахуун хямдарсан ч таксины үнэ буурсангүй

Шатахуун хямдарсан ч таксины үнэ буурсангүй

Шатахуун хямдарсан ч таксины үнэ буурсангүй

Нефть импортлогч компаниуд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас шатахууны үнээ литр тутамд 280-300 төгрөгөөр бууруулсан. Гэвч такси үйлчилгээний үнэ буураагүй хэвээр байна. Олны нэрлэж заншсанаар “халтуурчид” өнөөдөр нэг км газарт 1000 төгрөгөөр, бүртгэлтэй дуудлагын такси нэг км газарт 1500 төгрөгөөр үйлчилж байна.

"Иргэд шатахууны үнэ буурсан нөхцөлд таксины үнэ буурах ёстой" гэж үзэж буй. Тиймээс энэ асуудлыг сурвалжиллаа.

“Тэнгис” кино театрын замын урд талаас таксинд сууж, жолоочоос “Нэг км газар хэдэн төгрөгөөр үйлчилж байгаа вэ” гэж асуухад “1000 төгрөгөөр явна” гэв. Үнээ буулгаагүй шалтгаанаа “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ улам л нэмэгдээд байхад бид хямд үнээр үйлчлэх боломжгүй. Бид ч гэсэн халтуур хийж ар гэрээ тэжээдэг. Ядаж мах, гурил, талхны үнэ хямдарвал хамаа алга” хэмээн бухимдангуй хариуллаа.

Мөн хөл хориотой холбоотойгоор өдрийн орлого нь эрс багассан гэнэ. Өмнө нь авто машины түгжрэл ихтэй хэдий ч хөл хөдөлгөөн их байсан учраас орлого сайн байжээ. Жишээлбэл, хувиараа таксинд явж байгаа жолооч өглөө 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явахад дунджаар шатахууныхаа зардлыг хасаад 35 мянган төгрөг олдог байсан бол хөл хорио тогтоосон үеэс өдөрт 15-25 мянган төгрөг олж, орлого нь буурчээ.

“И-Март” худалдааны төвийн замын хойд талд ар араасаа эгнэн зогссон таксины жолооч нартай уулзав. Жолооч С.Баяраа “Хувиараа таксинд явдаг жолооч нар нэг км газарт 1000 төгрөгөөр явж байгаа. Зарим хүмүүс 800 төгрөгөөр ч явна. Хэдийгээр шатахууны үнэ буурсан ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх болсон. Бид өнөөдөр "халтуур" хийсэн орлогоороо амьдардаг. Тууштай явж чадвал өдөрт бензинээсээ гадна өдөрт 30 мянган төгрөг олчихно” гэлээ.

"ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙГООР ТАКСИНЫ ЖОЛООЧ НАРЫН ОРЛОГО БУУРСАН"

Уг газарт зогссон жолооч нарын олонх нь нэг км газарт 1000 төгрөгөөр явна гэж байсан бол ганц нэг нь 800 төгрөгөөр үйлчилнэ гэж байлаа. Ингээд нэгэн жолоочтой /нэрээ хэлэхийг зөвшөөрөөгүй/ зам зуур яриа өрнүүллээ.

-Таны хувьд хувиараа такси үйлчилгээнд хэдэн жил явж байна вэ?

-Би өнгөрсөн жил хувиараа такси үйлчилгээнд явдаг байсан. Энэ жил ажилтай учраас долоо хоногт гурван удаа л таксинд явдаг.

-Нэг км газар хэдэн төгрөгөөр үйлчилдэг вэ?

-Шатахууны үнэ буурсан ч таксины үнэ буураагүй. Нэг км газар 1000 төгрөгөөр явж байгаа. Албан ёсны такси үйлчилгээ эрхлэгчид үйлчилгээний үнээ буулгаагүй болохоор мөд буухгүй байх. Албан байгууллагын дуудлагын таксинууд гурван км-ээс илүү газар явах юм бол тариф нь буурч, 1000 төгрөг болдог. Харин гурван км дотроо 1500 төгрөгөөр явдаг гэж сонссон. Дуудлагаар явахаас гадна замд таарсан хүнд үйлчлэхдээ ялгаагүй нэг км газарт 1500 төгрөгөөр үйлчилдэг гэсэн.

-Шатахууны үнэ буурснаар таксины жолооч нарын орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?

-Байнгын такси үйлчилгээнд явахад машины эвдрэл гэмтэл гарахаас эхлээд асуудал ихтэй. Хөл хориотой холбоотойгоор миний өдрийн орлого ойролцоогоор 20 хувиар буурсан. Хэдийгээр шатахууны үнэ буурсан ч АИ-80, АИ-92 шатахууныг хольсон юм шиг санагдаад байгаа. АИ-80 хийвэл их хэмжээний бензин орох ч машин хүч муутай болдог. Ер нь машинд муу л даа. Машины мотор, цагаан гол хурдан эвдэрнэ гэсэн үг. ШӨХТГ-аас гэнэтийн шалгалт хийхгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байж хийснийг ойлгохгүй юм. Тэрийг ямар шалгалт гэдэг юм бэ. Шатахуун түгээх станцууд бензиний саваа султгачихна шүү дээ. Би өөрөө шатахуун түгээх станцад нэг жил ажиллаж байсан учраас саваа султгаад дороо янзалчихдаг гэдгийг мэднэ. Угаасаа долоо хоногтоо нэг удаа шатахуун нэмэгдэж, орж ирдэг юм” гэв.

"ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН УЧРААС ТАКСИНЫ ҮНЭ БУУРАХГҮЙ"

Тэндээс “Улаанбаатар такси” компанийн улбар шар өнгийн таксинд суулаа. Уг таксины хувьд эхний нэг км газарт 1500 төгрөг, хоёр дахь км-ээс 1000 төгрөг тооцож үйлчилдэг аж. Жолооч М.Даваадорж “Өнөөдөр зах зээл дээр мах гурил, ногоо зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа учраас такси үйлчилгээний үнээ буулгахад хүндрэлтэй. Бензиний үнэ мянга буураад яах вэ дээ. Ядаж махны үнийг тогтвортой барьж, бууруулах шаардлагатай байна. Хөл хориотой холбоотойгоор орлого ч багассан. Миний хувьд өмнө нь өдөрт 10-20 дуудлага авдаг байсан бол өнөөдөр 5-10 хүнд л үйлчилж байна. Бид Стандарт хэмжил зүйн газраас олгосон лацтай тоолууртай. Бид энэ тоолуураа хөнддөггүй. Саяхан баталгаажилтаа хийлгэчихсэн. Жилдээ хоёр удаа баталгаажилт хийлгэдэг юм. Такси маань газаар явдаг учраас ашиг орлогод шууд нөлөөлсөн зүйл алга” гэдгийг хэлж байв.

Таксинд суухаар зам дагуу гар өргөн зогсч буй иргэн Э.Дариймаа “Сүүлийн үед би хол явах газраа 800 төгрөгөөр таксигаар үйлчлүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хотын төвөөс  22-ын товчоо ороход 800 төгрөгөөр явсан. Миний хувьд Сансарын тунелиас Аравдугаар хороолол орохоор таксинд суухаар 5500 төгрөг гардаг. Заримдаа жолооч нар 4500 төгрөгөөр үйлчилдэг. Албан ёсоор такси үйлчилгээний үнэ хямдруулаагүй ч таксины жолооч нартай үнээ тохироод явчихдаг” гэсэн юм.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын гаргасан судалгаагаар Улаанбаатарт 10 аж ахуйн нэгжийн 459 такси үйлчилгээнд явдаг байна.

Таксины жолооч нарын зүгээс өргөн хэрэглээний барааны үнэ буураагүй учраас үйлчилгээнийхээ үнийг буулгах боломжгүй гэдэг хариултыг өгч байна. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ тодорхой хэмжээгээр буурсан гэдэг тайлбарыг өглөө.

"ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ШУУД ҮНЭД НЬ НӨЛӨӨЛЖ, ДООД ҮНИЙГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ"

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ төрөл зүйлээсээ хамаараад 280-300 орчим төгрөгөөр буурсан. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдсэн. Манай байгууллагын зүгээс цар тахлын үед өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ, хангамжинд байнгын хяналт тавин ажиллаж байгаа. Уг хяналт шалгалт, судалгааны үр дүнгээр цагаан будаа зургаа, шар будаа гурав, хонины ястай мах дөрөв, цул мах зургаа, үхрийн цул мах нэг  хувиар тус тус буурч, үнэ ханш нь тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна.

Гэсэн хэдий ч үнэ буурсан шатахууныг шууд хэрэглэж буй такси үйлчилгээний үнэ буурсан зүйл харагдахгүй байгаа. Тиймээс нийслэлийн Нийтийн тээврийн газраас холбогдох мэдээллүүдийг авч, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд тус газраас Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд шаардлага хүргүүлж, хариутай бичиг авах ажлыг хийж байгаа.

Хамгийн гол нь өмнө нь 800 төгрөгөөр үйлчилж байсан үнэд хүрч чадах уу гэдэг нь тухайн үйлчилгээ эрхлэгчдээс хамаарна. Чөлөөт өрсөлдөөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас төрийн байгууллагын зүгээс шууд үнэд нь нөлөөлж, доод үнийг тогтоох боломж хязгаарлагдмал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Таксины дуудлага, үйлчилгээтэй холбоотой хяналт шалгалтыг нэлээд дээр үед хийж байсан. Одоогийн байдлаар энэ үйлчилгээнд хяналт шалгалт хийхэд хүндрэлтэй байгаа. Учир нь манайд албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээнээс гадна хувиараа энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нар олон бий. Эдгээрийн үйл ажиллагааг цэгцлэх чиг үүрэгтэй байгууллага бол нийслэлийн Нийтийн тээврийн газар. Бид ч гэсэн такси үйлчилгээтэй холбоотой зөвлөмжүүдийг тухайн үед тус газарт өгч ажиллаж байсан”  хэмээн хэллээ.

ШӨХТГ-аас дөрөвдүгээр сарын 20-нд шатахууны чанар, дүүргэлтэд Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгалт хийсэн бөгөөд дүн хараахан гараагүй байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

E 2020-05-01 122.201.24.51

Yasan hugiin yuman deer heruul hiideg yum be haltuur hiigeed aimaar ih mungu oldog gej boddog yumuu arai chuu l amidralaa zalguulj bgaash de mah 3 aas 4000 tug kg tutamd nemegsen bhad yum yarihgui bj taksig ad uzeh yumaa

Avatar

123456 2020-05-01 49.0.212.62

Эрэлт их байгаа бол буурахгүй ээ

Avatar

Зочин 2020-05-01 202.21.108.252

Ногооны үнэ нэмэгдсэн болохоор буурч харагдаач.

Avatar

Зочин 2020-05-01 66.181.178.196

Манайд хямдрал болно гэж байхгүй дээ дээшээ хөөсрөөд л байна энэ зөв зах зээлийн нийгэм биш л юм мөхлийн дампуурлын л цондон

Avatar

Баатар 2020-05-01 202.126.89.92

Хүрэлсүхийн Засгийн газрын мулгуу бодлого ард иргэдийг туйлдуулж байна

Avatar

Санал 2020-05-01 202.5.205.34

Төрийн өмчит байгууллагууд өөрсдөө санаачилга гаргах хэрэгтэй. Тог цахилгааны үнэ хамгийн эхлээд буурах ёстой. Цахилгаан станцын нүүрс олборлолт, тээвэрлэлийн зардлууд бүгд буурч байгаа нь мэдээж. Эрчим хүч хямдарвал талхны өөрийн өртөг хүртэл буурна шүү дээ. Засгийн газар үлгэр жишээ үзүүлээч

Avatar

Зочин 2020-05-01 64.119.16.202

Шунал нь шулам болсон оркууд хаана ч аль ч юман дээр ийм байгаа учраас ард түмний амьдрал дээшлэхгүй байна.Үнийн хөөрөгдөл дээр төр засгаас хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-01 203.91.118.254

дагаад хэрэглээний үнэ буурахгүй бол буурахгүй л болуу

Avatar

Х 2020-05-01 66.181.181.180

Шатахууны үнэ буусан чинь машин маань 12л иддэг байсан бол 16л болчихлоо

Avatar

Зочин 2020-05-01 202.126.89.237

Автобусандаа суугаад яв

Avatar

bii 2020-05-01 202.21.108.221

gar urgudug hun bagassan blee.yu gej une buurdiin be.tsahilgaanaar yavdag mashintai bol hamaa alga.urgun heregleenii une buurch haragdaach

Avatar

Зочин 2020-05-01 150.129.143.62

shatahuun buursan ch busad baraanii une buuraagui harin eseregeeree nemegdsen bga shdee mashin n benzineer yvdag ch jolooch n uur ym hergeldeg shdee

Avatar

иргэн 2020-05-01 202.131.227.82

шатахуун хямдрахад манайд юу ч хямдардаггүй ш дээ харин өсөх сургаар бүх юмны үнэ өсдөг үүнд хяналт тавьдаг газар байдаггүй юмуу байгаад ажлаа хийдэггүй юмуу бүү мэд

Avatar

hhhh 2020-05-01 103.229.176.130

yuyy gj buurdagiin zah zeeliin zarchimaaraaa yavagdana sh ddd, hun barihaa baachhh tgvl buuna nuguu talaaraa naaduulchin orlogo buursan bga sh dd, online ajiltai bolchhler taxi orlogo buurana une buursan orlogo buurahar yaaj une buulgah v dd, ergeed buh yumnii une usuud bn tiimes demii niitlelee bolij uzzz

Avatar

зочин 2020-05-01 202.131.248.250

800 төг.явж байна лээ шүү,800-р явья гэж хэлээрэй

Avatar

зочин 2020-05-01 203.169.48.150

амьдрал хэцүү байна талхны үнэ буураагүй гээд хөдлөхгүй байна лээ. Одоо бол алхсан нь дээр. Хир дааг үнэр танар болсон такси их

Avatar

Зочин 2020-05-01 195.46.106.44

Пирусаар таксинд явж байгаа хүмүүс үнээ буулгаж жоохон уян хатан байвал зүгээр байгаа юм.Мөнгө буян гэдэг чинь шунахай хүнээс зугтаж, хүнлэг хүнд заяадаг гэдгийг амьдрал өөрөө харуулаад л байна. Ер нь таксиг бүртгэлтэй дуудлагаар үйлчилдэг болгох нь зөв. Тэгж байж үнээ татвараа барина шүү.Гадаадад такси дуудангуут тийм дугаарын, тийм өнгийн машин төдөн минутын дараа очно. Тэр хүртэл явахад төдөн төгрөг гээд шууд хэлээд өгдөг болсон гэсэн. Тийм сайн туршлагуудыг судалж нэвтрүүлмээр юм. Хотын дар

Avatar

zochin 2020-05-01 119.40.98.177

Тусгай зөвшөөрлийг нь цуцал

Avatar

Зочин 2020-05-01 119.40.98.177

Офицерүүдийн буудлаас суугаад цайз 16-ийн автобусны буудлаас дээхнэ очиход 4500 гарсан гээд улайхгүй нэхсээр бйгаад авсан. Ёстой бага насны хүүхэдтэй тулдаа л өгсөн.

Avatar

зочин 2020-05-01 192.82.74.221

Хуучнаар хөдөө аж ахуйн яамны үүднээс такси барьж 3-р эмнэлгийн хажууд буухөд 6500 төгрөг нэхсэн. Хүүхэдтэй явсан тулдаа аргабуюу өгсөн.Тэд км,ийн үнийг нэмж авдаг. Жолооч нь хүн авахдаа машиныхаа хажууд их л өрөвдмөөр царайлж зогссон болохоор карманд бэлэн мөнгө бхгүй карттай явсан тул таксинд суутал илүү мөнгө нэхсэн. Гэртээ орж мөнгө өгнө хуурахгүй гэтэл карманд чинь хэд байгаа юм хулхидна гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд гэртээ орж 6500 өгөхөд ууртай нь аргагүй явсан.

Avatar

Зочин 2020-05-01 202.9.46.11

таксинд бүү суу эрт гараад алхвал мөнгө хэмнэхээс гадна эрүүл мэндэд тустай

Avatar

хүннү 2020-05-01 192.82.64.168

Юуных нь такси байдаг юм хэдэн халтуучид л хүн зөөж байна. Тэд үнээ буулгахгүй. Улсад татвар төлдөггүй. Сардаа 1,2-1,8 саяын цэвэр орлоготой, ажил хий сонирхолгүй хүмүүс юм билээ. Ажил хийж цагт хавчигдаж байхаар ингээд өөрийн дураараа байсан нь дээр гэдэг, мөн олсон орлогоосоо татвар өгчих юм бол би юугаараа амьдах вэ? гэж царайн барайдаг хүмүүс. Тэдэнд төрийн бодлого огт хамаагүй зөвхөн амин хувиа хичээгчид. Төр энэ халдуучдыг даврааж болохгүй. Тэнээс ХАОАТ ав төртэй улсад байгааг нь мэдрүүл.

Avatar

bold 2020-05-01 202.55.191.138

Naad neg kheden shijgiin shunaliin tulamnuudiig bitgii davraagaad bgaachee!!! KHeden taxi ner zuusen mungunii tuluu nudee ukhaad ugukhuus butsakhgui kheden khaltar yumnuudiin mashindad suuj yavakhaa bolikh kheregtei!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж