УБТЗ "COVID-19”-ийн улмаас оны эхний дөрвөн сарын байдлаар 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг тус салбарын эдийн засгийн дарамтыг “COVID-19” улам нэмэгдүүлжээ.
Өнөөдрийн байдлаар орон нутгийн зорчигч тээвэр хэвийн, харин олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг дахин сунгаж, тавдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон нь нийт төвлөрүүлэх орлогынхоо 60 орчим хувийг алджээ.
Энгийн үед хоногт 8-9 мянган хүн, ачаалалтай үед 12-13 мянган хүн төмөр замаар зорчдог ч өнөөдөр энэ тоо хэд дахин буурч ердөө 3200-3500 зорчигч хоногт тээвэрлэж байгаа юм.
Уг нь төлөвлөгөө ёсоор, 2020 оны эхний дөрвөн сард 500 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн байх ёстой ч УБТЗ-ын зорчигч тээвэр өнөөдрийн байдлаар 270 мянган зорчигч тээвэрлэх боломжоо алджээ. Мөнгөн дүнгээр тооцвол, төлөвлөгөө 4 тэрбум төгрөг юм. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд УОК-ын шийдвэрийн дагуу сар шинийн баяраар дөрвөн хоног, гуравдугаар сард 10 хоног, дөрөвдүгээр сард зургаан хоног мөн Монгол-БНХАУ-ын галт тэргийг хоёрдугаар сарын 14-нөөс, Монгол-ОХУ-ын галт тэргийг гуравдугаар сарын 11-нд зогсоосон нь УБТЗ-ыг ийн алдагдалд хүргэсэн байна.
Зорчигч тээврийн урсгал саарсан тул 276 вагоны 90-100 орчмыг нь ашиглаж байгаа аж.
Энэ талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн "Зорчигч тээврийг зогсооход нийт тээвэрлэхээр төлөвлөсөн зорчигчийнхоо 50 хувийг алдсан. Үүний улмаас байгууллагад төвлөрүүлэх орлогынхоо дөнгөж 34 хувийг л бүрдүүлсэн. Ирэх сард мөн 1 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээх төлөвтэй байна. Өнөөдөр хоногтоо 3200-3500 зорчигч вагоноор үйлчлүүлж байна. Зорчигчдыг урсгалаар нь авч үзвэл, 20 хувь нь Улаанбаатараас урагш чиглэлд, 80 хувь нь Улаанбаатараас хойш чиглэлд зорчдог” гэв.
Өнөөдөр “УБТЗ” орон нутгийн харилцаанд нэг зорчигчийг нэг километрт 30 төгрөгөөр тээвэрлэдэг. Харин нэг зорчигчийг нэг километрт тээвэрлэх тээврийн өртөг нь 52 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг гэсэн үг. Энэ нь зорчигчийн тоо өсөх хэрээр зорчигч тээврийн алдагдал төдий чинээ өснө.
Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын зорчигч тээвэр жил бүр 25-30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Уг алдагдлаа транзит тээврийн орлогоороо нөхөж ирсэн ч энэ жилийн хувьд бүх тээвэр нь алдагдал хүлээхээр байна.
Тиймээс “УБТЗ” тээврийн тарифын алдагдлыг бууруулахын тулд төрөөс тарифыг нь нэмэгдүүлэх шаардлага нэгэнт тулгарчээ.
Дэлхийн бараг бүх улс орнуудад зорчигч тээврийг бие даасан төмөр замын компани эрхлэн явуулж байдаг бөгөөд улсын төсвөөс татаас, дэмжлэгийг хангалттай түвшинд үзүүлдэг. Манайд энэ ачааллыг “УБТЗ” өөрийн нуруун дээр үүрч явдаг бөгөөд жил бүр ачаа тээврийн салбараас олсон орлогоосоо тус салбарт татаас болгон зарцуулж байгаа билээ.
Зочин 2020-05-01 103.212.119.123
Татаас өгдөггүй юмаа гэхэд тарифаа зохих түвшинд нэмэх
Шинэчлэл 2020-05-01 192.82.76.172
Хамгийн их урсгалтай урд хэсэгт аялдаг хэдэн ногооноо солих цаг болоогүй юу ?. Ая тух гэж авах юм байхгүй, удаан явдаг..
Shinechlel hii 2020-05-01 202.126.89.160
Aldagdaltai baina gedeg uilchilgee muu baina gesen ug. Undseer ni oorchiloo
Зочин 2020-05-01 202.126.89.153
Аргагүй хэн ч төсөөлөөгүй вирус гараад бүх л улс паник байхад
Zochin 2020-05-01 66.181.161.66
terees tataasaa avaach,iim hetsuu ued buh salbaraa demjij unagachihgui avch yavah ny eriin uureg
зочин 2020-05-01 203.91.119.42
Мэдээж орлого багасна олсон жаахан юмаа хүргэ, хулгай хийдэг мөнгө нь багасчихаар үхэх гээд жүжүиглээд байгаа ш тээ гоншигнохоо боль
Иргэн 2020-05-01 202.126.89.252
Монгол орон зах зээлд энэ хэдэн ногоон вагоноор л дамжиж орсон. Жинхэнэ ард түмний унаа. Төмөр зам үүргээ гүйцэтгэж байгаа. Ард түмнийхээ худалдан авах чадварт тохирсон хамгийн бага тарифтай нь үнэн. Энэ нь эргээд үйлчилгээнийх нь чанарт нөлөөлж байгаа нь мэдээж. Тарифыг нь ядаж 30% нэмэх л хэрэгтэй!