Харри амьдрал нь орвонгоороо эргэсэнд итгэхгүй байна | News.MN

Харри амьдрал нь орвонгоороо эргэсэнд итгэхгүй байна

Харри амьдрал нь орвонгоороо эргэсэнд итгэхгүй байна

Харри амьдрал нь орвонгоороо эргэсэнд итгэхгүй байна

Сассексын гүн асан Харри найзууддаа сүүлийн хэдэн сар өөрийнх нь амьдрал хэрхэн орвонгоороо эргэсэнд итгэж чадахгүй байгаагаа болон армиа хэчнээн их санаж байгаагаа ярьжээ. Тэрбээр армид байхдаа Ахмад Уэльс хэмээн алдаршсан бөгөөд тэр үеийн амьдралаа, цэргүүдээ гуравдугаар сарын 31-нд хатан хааны гэр бүлээс татгалзаж, армиас гарснаасаа хойш маш ихээр санах болсон гэнэ.

Нэгдүгээр сард хунтайж Харри болон түүний эхнэр Меган нар хатан хааны гэр бүлээс гарахаа мэдэгдсэний дараа Харри тэнгисийн цэргийн командлагч ахмад генерал, агаарын хүндэт командлагч зэрэг олон удирдах албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй болсон билээ. Тэрбээр цэргийн нийгэмлэгт дэмжлэг үзүүлсээр байхын тулд зөвхөн хошууч цолоо л авч үлдсэн аж.

Өдгөө Харри эхнэр, хүүгийн хамт Лос Анжелест амьдарч байна. Хүү Арчи нь дараа долоо хоногт нэг ой хүрэх гэнэ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Харри сүүлийн үед найзуудтайгаа ярьж армиа хэчнээн их санаж байгаагаа, сүүлийн хэдэн сар амьдралд нь юу тохиолдсонд, амьдрал хэрхэн орвонгоороо эргэсэнд итгэж ч чадахгүй байгаагаа илэрхийлж, армид байхдаа хэчнээн аж жаргалтай байгаад, Меагантай учирснаа дурссан ажээ.

Эх сурвалж гэхдээ Харри амьдрал нь ийнхүү өөрчлөгдсөнд эхнэрээ буруутгаагүй гэдгийг онцолж, “Тэр мэдээж энэ бүхэнд эхнэрээ буруутгахгүй. Тэр ердөө л армидаа байсан бол эхнэрээ илүү сайн хамгаалж чадах байсан хэмээн гуньж байгаа байх” хэмээн ярьжээ.

 Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-30 79.182.55.107

Huntaij- d

tevcheer tsag khugatsa Ekhneriin khalamj l
Kharuulna daa….
ene bukhniig ekhner n bosgoj chadakhgyi bol ….

medeej shine gazar shine khumuus shine Amidral
amargyi

ekhner n uugasa l tend baisan durtai l baigaa

Avatar

Зочин 2020-04-30 103.229.122.91

ЭНД НЭГ БААХАН ХАГАС ӨЛСӨГЛӨН ХҮМҮҮС ХАРРИД САНАА ЗОВООД Л ӨМНӨӨС НЬ АВГАЙГ НЬ ГОЛООД Л ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ ?

Avatar

Зочин 2020-04-30 49.0.212.97

Харин ээ, уйтгарлаад суултай биш

Avatar

Зочин 2020-04-30 122.201.19.99

tansag amidralaasaa sals chadahgyi senserch bna uu. amidral uz dee. Odoo ehnereesee sals tenegtene dee.

Avatar

Зочин 2020-04-30 202.9.46.2

Зориудаар ийм уйтгарласан зураг тавиад байдаг юм уу эсвэл Харри дандаа ийм уйтгартай байдаг болчихов уу. Уг нь их сахилгагүй хөгжилтэй залуу байсансан.

Avatar

Зочин 2020-04-30 54.37.205.31

Хохь нь ээ хохь нь

Avatar

Зочин 2020-04-30 202.21.107.97

Хөөрхий Харри ойрын бодолтой хүүхэнтэй сууж хааны угсаанаас хаусны банхар болох гэж. Тэгээд найз нөхөд нэр хүнд карьераасаа салж онлайнд аж харьцахаас өөр харилцаагүй болж дээ. Шонхор тэнгэрт нисэж чадахгүй бол орилоо тахиа болдог гэдэг. Олон хүүхэдтэй аав болвол цаг хугацаа хурдан өнгөрнө. Нөгөө үнсгэлжин олон хүүхэд гаргахгүй гэх байхдаа. Тэр нь бас хөөрхөн карьер хөөгөөд байна даа. Уг нь ээжийнхээ жавхаалаг занг авсан хүн шүү.

Avatar

Зочин 2020-04-30 202.9.46.106

Авгайгийнхаа атганд хэт их орохоор ийм л болж байгаа юм даа. Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино.

Avatar

Зочин 2020-04-30 202.9.46.2

Одоо эрчүүд эмэгтэйчүүдээс урт үстэй болсон.

Avatar

зочин 2020-04-30 202.131.225.150

Эрчүүд минь эмэгтэй хүнд толгойгоо мэдүүлбэл хэцүү шүү. Өөрийн толгойндоо өөрөө эзэн явбал хэрэгтэйн сургамж болсон байна.

Avatar

ЗОЧИН-М 2020-04-30 202.131.225.150

Эмэгтэй хүн байгалиасаа эр хүний дагаж амьдрах заяатай. Эм нь эрээсээ дээшээ гарахаар тэр айл буруу болоод ирдэг. Харри маш буруу сонголт хийсэн. Өмнөх туршлага байгаа. Түүнийг давтлаа.Үүх түүх, ёс соёл, удам судраа үл хүндэтгэсэн шийдвэр гаргасан.Мэдээж цаг хугацааны эрхэнд буруу сонголт хийснээ мэдэж маш их харамсана. Сүүлийн үед манай монгол эмэгтэйчүүд эрчүүдээ үл хүндэтгэх, тэдэнгүйгээр амьдраад байж болно, тэдэнтэй адил гэж бодож эндүүрч бичиж ярих болсон.Би эмэгтэй хүн шүү, бариад идчихэв

Avatar

уншигч 2020-04-30 202.180.218.37

Ер нь хааны гэр бүл ч бай, энгийн ч бай эр нөхрөө эцэг эх, гэр бүлээс нь сайхан ажил, найз нөхдөөс нь салгана гэдэг сайн шинж биш, тэглээ гээд урдахаасаа сайжрах бус уруудахад амархан л байх болно. Миний хувьд харамсалтай. Өвөг дээдсээс өвлөж ирсэн хааны удам угсаагаа зүгээр л нэг хүүхнээс болоод хувь заяагаа өөрчилнө гэдэг бол Харри битгий хэл эгэл жирийн маниуст хүртэл ойлгомжгүй л юм

Avatar

Зочин 2020-04-30 202.9.46.2

Амандаа алтан халбага зууж төрчихөөд ингэж явах гэж дээ.

Avatar

Зочин 2020-04-30 103.10.21.25

Наад муухай хар хүүхнээсээ сал. Тэгээд л бүх юм сайхан болно.

Avatar

Хөөрхий яаж дасах вэ дээ 2020-04-30 64.119.26.26

Эргээд эмээдээ оч оч Ямар гадны хүн биш.

Avatar

Зочин 2020-04-30 202.21.107.96

Харри гэрийн үнэнч нохой сургадаг бүсгүйтэй суусан даа. Хувь заяатайгаа хурдан эвлэрэхгүй бол гутарч архинд орох юм уу ямар нэгэн зүйлд донтож магадгүй шүү. Хувь заяатайгаа хурдан эвлэрч хүүхэд хийсэн шигээ сайн аав болох гэж хичээ дээ. Аав ээжээс нь эрийг хөндийрүүлж болно. Анд нөхдөөс нь салгавал эр хүнд хэцүү дээ. Хүүхдэд уягдан ч гэж юу байх ав.

Avatar

Анд нөхөдч гэх шиг. авгай хүүхэд монгол эрчүүдэд үнэгүй юм уу 2020-04-30 66.181.178.9

тэгээд л нэг их эр хүн эр хүн гэх юм. Эмэгтэй хүн л хүүхдэд уягдах ёстой юм уу хаашаа юм бэ. Эмэгтэй хүн л эрх чөлөөгөө хасуулж хатан хааны гэр бүлд гүрийх ёстой байсан юмуу. Хичнээн сайн бүсгүйчүүд ч тэвчихэдхэцүү шүү дээ.Хэн ч гэсэн амьдралдаа эргэлт хийхэд хэцүү. Үүнийг өөртөө авч үүрсэн нь сайн эрийн шинж. Тэгээд ч насанд хүрсэн хүн амьдралаа өөрсдөө шийдэж, хариуцлагаа хүлээдэг.

Avatar

Хатан Хааны гэр бүл бол Хатан Хааны л гэр бүл. Удам бол удам 2020-04-30 64.119.26.26

Нохойн толгой Бурханд тавиад тогтохгүй гэж Монгол үг байдаг.
Хар авгай нь Хатан Хааны гэр бүлд дасан зохицож чадсангүй.
Ер нь бол эр хүн удам судраа сонгох нь зөв

Avatar

Зочин 2020-04-30 202.21.107.123

Тийм шүү. Энэ хүүхэнд гүнж байх боломж олдсон ч эр хүнийг тусгаарлаж уяж амьдруулж байна даа. Харри бол цэргийн хүн байхаар заяагдсан хүн шүү дээ.

Avatar

амьдралд хөлөө олог бурхан чамайг ивээг 2020-04-30 202.9.46.112

Хөөрхий Харри минь өөрийгөө олохгүй л яваад байгаамаа уул нь маш хөөрхөн сайхан сэтгэлтэй хүүхэд л дээ

Avatar

фцуж 2020-04-30 45.51.191.129

хунтайж америкт ирээд ингэж байхад мань мэт ч аргагүй л юм даа.

Avatar

Зочин 2020-04-30 202.9.46.2

кккккккккк

Avatar

Цэрэг 2020-04-30 103.229.122.21

Харри хаан болохгүй чгэсэн цэргийн албаа хааж улс орныхоо чимэг нь болох ёстой.үхсэн ч харамсахгүй хан хөвгүүний ёсоор нэр төртэй тулааны талбарт үхлийнхээ өмнө эр хүн шиг боломжоо алджэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж