Харри амьдрал нь орвонгоороо эргэсэнд итгэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Харри амьдрал нь орвонгоороо эргэсэнд итгэхгүй байна

Харри амьдрал нь орвонгоороо эргэсэнд итгэхгүй байна

Сассексын гүн асан Харри найзууддаа сүүлийн хэдэн сар өөрийнх нь амьдрал хэрхэн орвонгоороо эргэсэнд итгэж чадахгүй байгаагаа болон армиа хэчнээн их санаж байгаагаа ярьжээ. Тэрбээр армид байхдаа Ахмад Уэльс хэмээн алдаршсан бөгөөд тэр үеийн амьдралаа, цэргүүдээ гуравдугаар сарын 31-нд хатан хааны гэр бүлээс татгалзаж, армиас гарснаасаа хойш маш ихээр санах болсон гэнэ.

Нэгдүгээр сард хунтайж Харри болон түүний эхнэр Меган нар хатан хааны гэр бүлээс гарахаа мэдэгдсэний дараа Харри тэнгисийн цэргийн командлагч ахмад генерал, агаарын хүндэт командлагч зэрэг олон удирдах албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй болсон билээ. Тэрбээр цэргийн нийгэмлэгт дэмжлэг үзүүлсээр байхын тулд зөвхөн хошууч цолоо л авч үлдсэн аж.

Өдгөө Харри эхнэр, хүүгийн хамт Лос Анжелест амьдарч байна. Хүү Арчи нь дараа долоо хоногт нэг ой хүрэх гэнэ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Харри сүүлийн үед найзуудтайгаа ярьж армиа хэчнээн их санаж байгаагаа, сүүлийн хэдэн сар амьдралд нь юу тохиолдсонд, амьдрал хэрхэн орвонгоороо эргэсэнд итгэж ч чадахгүй байгаагаа илэрхийлж, армид байхдаа хэчнээн аж жаргалтай байгаад, Меагантай учирснаа дурссан ажээ.

Эх сурвалж гэхдээ Харри амьдрал нь ийнхүү өөрчлөгдсөнд эхнэрээ буруутгаагүй гэдгийг онцолж, “Тэр мэдээж энэ бүхэнд эхнэрээ буруутгахгүй. Тэр ердөө л армидаа байсан бол эхнэрээ илүү сайн хамгаалж чадах байсан хэмээн гуньж байгаа байх” хэмээн ярьжээ.

 Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж