Covid-19: Эрчүүд нас барах магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин их

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Covid-19: Эрчүүд нас барах магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин их

Covid-19: Эрчүүд нас барах магадлал эмэгтэйчүүдээс хоёр дахин их

Сүүлийн үед хийсэн Хятад эрдэмтдийн нэгэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү хүнд өвчилж, нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс 2.5 дахин их байгааг нотолжээ. Ийнхүү коронавирус зөвхөн өндөр нас, хууч өвчин төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай нөлөөлж байгаа нь тодорхой болсон байна.

Судалгааг хийсэн Бээжингийн Тонрен эмнэлгийн Жин Күй Яан болон бусад эрдэмтэд Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн дунд нэг онцлог байгааг анзаарсан байна. Тухайлбал нэгдүгээр сард нас барсан нийт хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байсан гэнэ. Тийнхүү доктор Яан эрчүүдийн нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс их байгаа эсэхийг сонирхжээ. Тухайн үед энэ талаар нэг ч судалгаа байгаагүй тул тэрбээр өөрөө судалж эхэлсэн байна.

Түүний судалгааны баг өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулж вирус эрэгтэй, эмэгтэй хүнд хэрхэн өөрөөр нөлөөлж байгааг судалжээ. Тэд эхний ээлжинд эдгэсэн 43, эмчлүүлж буй 1056 өвчтөний мэдээллийг цуглуулан харьцуулж үзсэн байна. Мөн САРС өвчний үеийн 524 өвчтөний мэдээллиг олж харьцуулсан гэнэ. Учир нь САРС, Covid-19 хоёр нь ижил төрлийн вирусээс үүсдэг төдийгүй ижил эсүүдийг устгадаг өвчин юм.

Судалгааны явцад эрдэмтэд өндөр настай болон хууч өвчтэй хүн илүү хүнд өвчилж байгааг дахин баталсан байна. Түүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн халдвар авах эрсдэл ижил ч халдвар авсны дараа эрчүүд нас харгалзалгүй хамгийн хүнд өвчилж байгааг мэджээ. Түүнчлэн тэдний цуглуулсан мэдээллээс харахад нас барагсдын 70 гаруй хувь нь эрчүүд байсан аж. Мөн өмнө нь 2003 онд САРС өвчнөөр нас барсан хүмүүсийн ч гэсэн дийлэнх нь эрчүүд байжээ.

Үүний шалтгаан нь аль ч төрлийн коронавирусийн бай болдог АСЕ2 гэгч протейн эрэгтэй хүний биед илүү олон байдаг гэнэ. Мөн түүнээс гадна зүрхний өвчтэй болон чихрийн шижинтэй хүний биед бас АСЕ2 их байдаг аж.

Энэхүү судалгааны үр дүнтэй Их Британийн эрдэмтэд санал нийлж байгаа гэнэ. Мөн Италид нас барж байгаа гурван өвчтөн тутмын хоёр нь эрэгтэй хүн байгаа аж.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж