Диего Марадона: Дахин нэг бурхны гар цар тахлыг дуусгана

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Диего Марадона: Дахин нэг бурхны гар цар тахлыг дуусгана

Диего Марадона: Дахин нэг бурхны гар цар тахлыг дуусгана

Аргентинд төдийгүй дэлхийн хөлбөмбөгт нэр алдраа цуурайтуулсан Диего Марадона хоёрдахь “бурхны гар” энэ цар тахлыг зогсооно хэмээн итгэж байгаа аж. Өдгөө 59 настай тэрбээр орон нутгийн Кларин сонинд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд энэ цар тахлыг эцэс болгох “гар” байгаасай гэж хүсч байна. Өнөөдөр хүн бүрт хэцүү байгаа учраас тэд бүгд шинэ “бурхны гар”-ыг хүсч байгаа. Хүмүүст урьдынх шигээ амьдрах боломжийг мөн эрүүл мэнд, аз жаргалыг авчраасай. Энэ дайнд ялахын тулд хэн ч Рэмбо байх шаардлагагүй. Рэмбо байсан ч энэ вирусны эсрэг ялагдах болно. Дахин нэг бурхны гар л энэ бүхнийг дуусгана.” хэмээжээ.

Диего Марадона нутгийнхаа Гимназиа де Ла Плата багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан боловч баг нь доод лиг рүү унах аюултай болсон улмаас ажлаа өгчээ. Гэвч Аргентин улсын хөлбөмбөгийн холбоо энэ жил цар тахлын улмаас ямар ч багийг доод лиг рүү унагаахгүй байхаар шийдвэр гаргасан аж.

Диего Марадона 1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд Английн шигшээ багийн эсрэг гараараа гоол оруулж Аргентины шигшээ багт ялалт авчирсан билээ. Хожмоо түүний гараараа оруулсан энэхүү гоолыг “бурхны гар” хэмээн нэрлэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж