ОХУ-д коронавирусийн батлагдсан тохиолдол 100 мянга давлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ-д коронавирусийн батлагдсан тохиолдол 100 мянга давлаа

ОХУ-д коронавирусийн батлагдсан тохиолдол 100 мянга давлаа

ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн 7,099 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр өнөөдрийн байдлаар /2020.04.30/ нийт халдвар авсан хүний тоо 106,498 боллоо. Энэ нь тус улсад гуравдугаар сарын 2-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойшхи нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болж байна.

Мөн нас барагсдын тоо 101-ээр нэмэгдэж 1,073 болжээ. Харин эдгэрсэн хүний тоо 11,619 хүрээд байна. Нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын талаас илүү хувь нь нийслэл Москва хот болон ойролцоох мужуудад бүртгэгдээд байгаа аж. Тус улс одоогийн байдлаар 3,4 сая хүнийг шинжилгээнд хамруулснаар дээрх үр дүн гарчээ. Одоо дахин 2,300 орчим хүний биеийн байдал хүнд байгаа юм байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт /2020.04.28/ ард иргэдтэйгээ телевизийн шууд эфирээр уулзаж, мэдэгдэл хийхдээ тус улсад халдварын оргил үе ирээгүй байгааг зарласан ч хөл хориог үе шаттайгаар цуцлах боломжтой талаар ярьсан. Өдөр бүр хэдэн мянган шинэ тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тэрбээр орон даяар цалинтай амралтыг тавдугаар сарын 11 хүртэл сунгаж байгаагаа мэдэгдсэн ба үүний дараа хөл хорионы дэглэмийг сулруулах төлөвлөгөө боловсруулж, Засгийн газраас эдийн засгаа дэмжих багц гаргахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж