Ардчилсан нам “ЖДҮ” эрхлэгчдийг дэмжиж ажиллана | News.MN

Ардчилсан нам “ЖДҮ” эрхлэгчдийг дэмжиж ажиллана

Ардчилсан нам “ЖДҮ” эрхлэгчдийг дэмжиж ажиллана

Ардчилсан нам “ЖДҮ” эрхлэгчдийг дэмжиж ажиллана

Ардчилсан нам жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлж Баялаг бүтээгчдийн холбоотой хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.30/ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарна гэлээ.

Баялаг бүтээгчдийн холбоо нь өнгөрсөн хугацаанд сая гаруй хүнийг ажлын байраар хангаж ажилласан байна. Цаашид энэ ажлыг улам бүр идэвхижүүлэх чиглэлээр ажиллах бөгөөд энэ хүсэлтээ 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгахаар саналаа өгсөн байна. Ардчилсан нам энэхүү хүсэлтийг хүлээн авч, тэдний саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж дэмжиж ажиллахаа илэрхийлээд байсан бөгөөд өнөөдөр талуудын хамтын ажиллагаа баталгаажиж байгаа гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үйлдвэрлэгч 2020-04-30 150.129.142.182

Нам болгон л сонгуулийн өмнө ингэж бүлтэрдэг, сонгуулийн дараа мартаад дараагийн сонгуулийн өмнө санадаг. Тэгээд дахиад амладаг. Бид ч хууртаж ханадаггүй.

Avatar

Иргэн 2020-04-30 150.129.142.182

Хаширдаггүй

Avatar

Зочин 2020-04-30 202.131.244.210

Бизнес эрхлэгчдийг хамгаалдаг, хувийн хэвшилд ээлтэй нь яах аргагүй АН

Avatar

Irgen 2020-04-30 70.181.127.87

Erdeneee gedeg luivarchnaa zailuulj baigaad hooson amlaltaa hoshgorson ne deer.

Avatar

Ub irged 2020-04-30 202.126.88.200

Бүү донгос зайл

Avatar

М 2020-04-30 66.181.161.108

Сүүж чинь.

Avatar

Иргэн 2020-04-30 66.181.168.81

Санал авчих гээд ядчих юм аа, эд нарт одоо итгэх хүн байх уу? Улсаа самарч, эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд ханаагүй л байна уу?

Avatar

зочин 2020-04-30 202.21.100.210

Манай арми мандтугай
МАН сөнөтүгэй

Avatar

zochin 2020-04-30 66.181.184.248

BUGD L DEMJIJ AJILLANA SHUU DEE , AN ODOO YUNY 49 % -G SHAACHIKHYA GEJ ONILJ BAYGAA BOL DOO

Avatar

Зочин 2020-04-30 43.242.242.59

АН-ынхан аргаа баржээ дээ.Энэ чинь явуургүй арга байна. өөр юм сэдсэн нь дээр дээ.

Avatar

Зочин 2020-04-30 202.21.113.198

ЖДҮ-г идсэн уусан хэргийг улс төр болгож чадаагүй байж, одоо үүгээр яах вэ дээ?
Өнгөрсөн борооны араас цув нөмрөв гэдэг нь болж байна. Наадхаар чинь УИХ-ын гишүүн Батзандан, Болд нар аль хэдийн улс төрөө хийгээд танай АН-аар шал арчаад сууж байна ха ха ха.

Avatar

ждү 2020-04-30 202.55.191.205

АН-ын гол дайралт ЖДҮ-н асуудлыг түшин дайралтаа хийнэ шүү дээ. Сайн түлш рүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж