Ардчилсан нам жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлж Баялаг бүтээгчдийн холбоотой хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.30/ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Баялаг бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарна гэлээ.
Баялаг бүтээгчдийн холбоо нь өнгөрсөн хугацаанд сая гаруй хүнийг ажлын байраар хангаж ажилласан байна. Цаашид энэ ажлыг улам бүр идэвхижүүлэх чиглэлээр ажиллах бөгөөд энэ хүсэлтээ 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгахаар саналаа өгсөн байна. Ардчилсан нам энэхүү хүсэлтийг хүлээн авч, тэдний саналыг мөрийн хөтөлбөртөө тусгаж дэмжиж ажиллахаа илэрхийлээд байсан бөгөөд өнөөдөр талуудын хамтын ажиллагаа баталгаажиж байгаа гэдгийг хэллээ.
Холбоотой мэдээ