Малчдад 20 мянган төгрөгийн урамшуулал олгоход 200 тэрбум шаардлагатай | News.MN

Малчдад 20 мянган төгрөгийн урамшуулал олгоход 200 тэрбум шаардлагатай

Малчдад 20 мянган төгрөгийн урамшуулал олгоход 200 тэрбум шаардлагатай

Улсын Их Хурлын өчигдрийн (2020.04.29) чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нар өнөөдөр (2020.04.30) дээрх тогтоолын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тогтоолын заалтуудыг уншиж танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, жижиг дунд үйлдвэрийн зээлд батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ноолуурын түүхий эдийн экпорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд орсон гэв.

Мөн ноолуурын экспортын талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир,  “Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл үүссэн учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Иймд УИХ-ын тогтоолд дээрх зохицуулалтуудыг оруулсан. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байна. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. Яам холбогдох журмаа боловсруулж, зохион байгуулалтаа хийнэ” гэлээ.

Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mnanx 2020-04-30 202.9.40.164

shataxuunii une delxiid unachixaad baixad nooluur ondor unetei baij chadax uu

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-04-30 76.107.165.63

Халамжийг баруун солгойгүй цацаж байгаад л намаа ялуулна даа. Монголбанкаар төгрөг эмиссээр гаргуулж байгаад. Эрх мэдэлгүй бол шоронд орчихож магадгүй. Ядаж байхад би баахан авилга авчихсан.

Avatar

irgen 2020-04-30 66.181.184.38

Ontsgoi nuhrtsul baidald baigaa ene tsag uyed malaasaa sul orj irj baigaa orlogo deer n turiin mungiig nemj taraana geed baigaa arai heterch baina bishuu????.Ene heden uls turchid songuuli oirtoh tusam ulam galzuurch baih shiv. Ingeh tusam iim populist nuhduudiig dahij songoj bolohgui yum shuu ard tumen min.

Avatar

Зочин 2020-04-30 43.242.243.193

Хотын юу ч үгүй борчуудыг бодоход малчид чинь тансаг шүү

Avatar

иргэн 2020-04-30 203.91.117.8

мал мах борлуулсны татвар төлдөг болов ууу аан

Avatar

ямбий 2020-04-30 203.91.117.8

НООС НООЛУУРЫН ХӨНГЛӨЛТ АВААД Л, МАХНЫ ҮНИЙГ ТЭНГЭРТ ХАДААГААД Л, МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ МАЛЧДЫГ ИНГЭЖ ИХ ТЭТГЭХ НЬ ЗӨВ ҮҮ ЦААНА ЧИНЬ ХОТЫН ЗАРИМ ИРГЭД ЯМАР БАЙГАА БИЛЭЭ БОДУУШТАЙ Л АСУУДАЛ ШҮҮ

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.72

солиор

Avatar

Зочин 2020-04-30 103.14.39.2

БИТГИЙ ТЭНЭГТ. БУСАД НЬ ХҮН БИШ ЮМ ҮҮ. АЖЛЫН БАЙРАА АЛДСАН ИДЭХ ЮМГҮЙ БОЛСОН ХҮМҮҮС ӨЛСӨЖ ҮХЭХ ЮМ УУ. МАЛЧИД ЧИНЬ ТЭГЖ ЯРЬВАЛ ӨЛБӨРЧ ҮХЭХГҮЙ. ХООСОН ХОНОЖ БАЙГАА ХҮМҮҮС ДЭЭ ТЭР МӨНГӨӨ ӨГ.

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.91

МАН малчдын саналыг татвар төлөгчдийн 200 тэрбум төгрөгрөөр худалдаж авахаар шийджээ!!!

Avatar

Иргэн 2020-04-30 202.21.118.138

Сонгуульд нөлөөлж өөрсдийгөө рекламдсан асуудал бна, хайран 200 тэрбум төгрөг. Үүний оронд амьсгалын аппарат аваач, ХӨСҮТ эмнэлгээ орчин үед нийцүүлэн тохижуулаачээ. Ийм санаачилга гаргасан НАМ, гишүүдийг дахин бүү сонго. Ямааны ноолуурт мөнгө өгмөөр байгаа бол өөрсдийнхөө карманаас өгцгөө

Avatar

ОРКУУД 2020-04-30 192.82.72.80

ЭНЭ ОРОН НУТГААС СОНГОДОГ, СОНГОГДДОГ ОРКУУД БҮР ХЭТЭРЛЭЭ…

Avatar

Зочин 2020-04-30 64.119.26.75

Ямаанд мөнгө өгдөг МАН томоожсон юм болов уу гэсэн чинь золиг чинь хэвээрээ шивдэ

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

МАЛЧИД ЯАХ ВЭ. ЭНЭ ХОТЫН ЗАХЫН ГЭР ХОРООЛЛООР БАЙГАА ЯДУУСАА ХАРАА Ч ЭЭ. ЭНЭ МАН-ЫГ ӨМӨӨРӨӨД БАЙСАН АРАЙ Л БИШ БОЛООД БАЙНА УУ?? ИНГЭЭД БАЙВАЛ СОНГОЛТОО ӨӨРӨӨР ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БОЛОХ НЬ. ГАДААД ӨР НЬ 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДСЭН БАЙХАД ДАХИАД ХЭРЭГГҮЙ МӨНГӨ ТАРААХ ГЭЖ БАЙНА УУ? ЭНЭ АРАЙ Л БИШ ШҮҮ

Avatar

Зочин 2020-04-30 221.163.81.203

Нөгөө харанхуй сонголт хийдэг хэдэн малчидаа л угжих гэж байна уу, малгүй хүмүүс хоногийн хоолгүй боллоо, наад утгаа алдсан халамжаа хүнийг нь олж өгөөчээ! Би хувьдаа сонгууль өгч эхэлсэнээс хойш хэзээч энэ үе үеийн хулгайчуудад санал өгч байгаагүй! Нийслэлд 36 мандат өгөхийг шаардаж байна!!! Малчидаар улс орны ирээдүйг тодорхойлуулсаар байгаад залхаж байна. Хамгийн гэнэн тархиа угаалгадаг хүмүүсээр бид эх орноо хэрхэн хөгжүүлэхийг шийдүүлэх чинь гамшиг! Малчид нь дандаа хулгайчуудыг сонгож байн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж