УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.12.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.05/ Увс аймагт ажлын айлчлал хийлээ.
 
УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт хүрэлцэн ирлээ
 
Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Чимэд, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг, албаны бусад хүмүүс болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хүндэт харуул Улсын Их Хурлын даргыг угтан авлаа. /дэлгэрэнгүй/
 
 
Увс аймагт хэрэгжсэн "Гудамж" төслийн бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд оролцов
 
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Увс аймагт хэрэгжсэн “Гудамж” төслийн замыг хүлээн авах ёслолд оролцож, үг хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт аймаг бүрийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хот, аймгуудын төвийн авто замын нөхцлийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Увс аймгийн Улаангом хотод 10.5 км авто зам, 2.1 км найман тойрог, 14.5 км явган зам, 2.1 км  дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, гэрлэн дохио, инженерийн шугам сүлжээг хүчитгэсэн лотки, гүүр хоолой, ногоон байгууламж бүхий  авто замын ажлыг гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ. 
 
Шинэчлэлийн Засгийн газар 1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, 2013 оноос “Гудамж" төслийг Улаанбаатар хот болон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн болохыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов. /дэлгэрэнгүй/
 
 
З.Энхболд: Баруун бүс нутгийн шатахууны үнийг бууруулах нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ
 
 
 
 
Алслагдсан бүс нутгуудын шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор Засгийн газар 2015 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан. Улсын Их Хурлын даргыг Увс аймагт ажиллах үеэр дээрх арга хэмжээний хэрэгжүүлэлт эхэлсэн юм. Улсын Их Хурлаас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн алслагдсан аймгуудын шатахууны үнийг бууруулах арга хэмжээ нь баруун бүс нутгийн иргэдийн амьжиргаанд бодит үр нөлөө үзүүлэхүйц, эдийн засгийн дэмжлэг болсныг талаар Улаангом сумын иргэд хэлж байлаа. /дэлгэрэнгүй/
 
 
Орон нутгийн томилолтынхоо төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнг тайлагнах арга хэмжээнд оролцож, увсчуудад Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж, төрөлх Увс нутгаа, Монгол эх орноо хамтдаа хөгжүүлэхийн төлөө зүтгэхийг уриалсан юм. 
 
 
Увс аймагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс ажиллав  хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-05 150.129.140.70

ТА БҮХЭН МАРТААГҮЙ БОЛ МАН АНХ БЕНЗИНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХ ШААРДЛАГЫГ ТАВЬЖ БАЙСАН. ГЭТЭЛ ОДОО БИ ҮНИЙГ БУУРУУЛСАН ГЭХ УХААНЫ ЮМ ЯРИАД ТАВАРГАЖ ЯВАХ ЮМ. БИДНИЙГ ОЙ САНАМЖ МУУТАЙ ГЭЖ БОДДОГ БОЛОЛТОЙ. ҮҮНИЙХЭЭ ОРОНД УВСЫН АРДЧИЛСАН НАМЫХАН ГУДАМЖ ТӨСЛӨӨС ХИЧНЭЭН МӨНГӨ ХУССАНЫГ НЬ ХЭЛЖ ШУДРАГА ЦРАЙЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

З.Энхболдод 2015-12-05 202.70.44.146

увс аймагт гудамж төсөл хэрэгжээгүй байсан . 1 км замыгл хэлэхгүй бол 2011 оныхорроо л байна лаа шүү. яагаад ингэж ард түмнийг хуурч шоу хийгээд байнаа. АН 2016 оны түүр давтагдаж орвонгоороо унах болж байна.

З.Энхболдод 2015-12-05 202.70.44.146

увс аймагт гудамж төсөл хэрэгжээгүй байсан . 1 км замыгл хэлэхгүй бол 2011 оныхорроо л байна лаа шүү. яагаад ингэж ард түмнийг хуурч шоу хийгээд байнаа. АН 2016 оны түүр давтагдаж орвонгоороо унах болж байна.

irgen 2015-12-05 103.229.120.194

Ter Z Uvs aimagt hend heregtei um be. Choijoo gishuun bol hamaagui deer. Ard aa, ene hoogii AH songuuld ungaagaad buh tavsan uriig Z Enkhbold, AH, Elbegdorjoor toluulee

manig demjihgui 2015-12-05 203.91.117.4

2 terbumaar 2 km zam ch taivij chadahuu soliotoi yumuu hurlee ta 2, tsogts 16.5km zam shdee, zaawal durwud hun udirdana gesen huuli baihgui shuu zunduu baatar namsrai togoo geed bayad darga nar ch udirdaj bsan yum shuu!!!!

1206 2015-12-05 103.229.121.206

Увсад гудамж төсөл нэрээр 2 тэрбумын ажлыг 27 тэрбум болгож мөнгө угаасан ажлаа Увс аймгийн АН-ынхан хүлээн авч байгаа юм байлгүй. Гүйцэтгэгч нь хятадууд монгол луйварчдаас зугатсан байна даа. УВС-ын АН, түүний дарга Цэндсүрэн гэж улаан покерчин сургууль соёл төгсөөгүй нөхөр, сумын ЗД хэл амтай хийж байсан хагархай аманцар одоо жижигхэн ДААМ гарчихаад өөрийн сайных гэж бодож байгаа байх үгүй ш дээ. Учир нь түүнийг МАН-аас дэмждэг ах дүү, нутаг нутгийн хүмүүс нэлээн байгаа нь УВСАД АН олонхи болох нэг шалтгаан, мөн УИХ-д АН олонхи болохоор нь дагуулаад АН-ыг дэмжсэн байх. УВС аймаг түүхэндээ анх удаа сургууль төгсөөгүй хүнээр удирдуулж байгаа юм. Увс аймгийг Нансалжав генерал гээд дөрвөдийн мундаг томчуул удирдаж байснаас биш улаан муушигчинд удирдуулна хэмээн хэн саналаа. ээ халаг ээ халаг

Зочин 2015-12-05 58.122.150.191

Uvs aimagiinhandaa hogjil devshil husen erooe . Ajilch hicheengui Uvschuud tsaashdaach ulam hogjih bolnoo !Uvs aimagiin zasag darga Uvs aimag dahi AH-iin darga Tsendsurend ajiliin ondor amjilt husie ! Amjilt husie

zohin 2015-12-05 202.179.11.90

durveduudees bal dargiin ner tur sergeen gesen shig koko haij yabaa bailgui

Boldoo 2015-12-05 182.160.37.149

Увсын иргэдийн хурлын дарга: -Гүй ямар сонин юм бэ, уржнан алдсан хар 470-ийг маань их хурлын даргатан унаад явж байх юм. Их хурлын дарга: - Та хэлэх гэж хэлэв үү хэл чин хальтарч хэлэв үү Нум сум шип шип...

Зочин 2015-12-05 182.160.35.232

хэрэггүй юманд зугаацах юм.

Зочин 2015-12-05 150.129.140.62

Guitsetgegch jinjan shinfa n yagaad baihgui baigaa um be

!!!! 2015-12-05 150.129.143.99

Парламентын Спикер бол чуулганы хуралдааныг даргалах, хууль бэлтгэх, хэлэлцэх, баталсан хуулийг хэлбэржүүлэн гаргах г.м. ажил хариуцдаг болохоос соц-змын үеийн МАХН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны гишүүд шиг улс даяарх аж ахуйн ажлыг удирдан зааварлаж явах үүрэг байхгүй!!! Төсвийн зардал хэмнэх үүднээс ч гэсэн УИХ-ын дарга зайлшгүй очих ажил биш л байна шдээ!!!!!!